2008-03-08, 02:42

 

 

Уйлхаараа би гунигтай болчихдог

Уравсан сэтгэл чинь үнэнч байсан бол гэж туньдаг

Уйлхаараа би хүлцэнгүй болчихдог

Уйлуулаад орхисон чамайг уучилна гэж сэтгэдэг.

Нулимс минь унахаар би шаналалдаа дарагдчихдаг

Нууранд байдаг хос хунг үргээдэг

Надад байхгүй хайр тэдэнд байгаад атаархдаг

Надаас явсан чамд цөхөрлөө илгээж нулимсаа унагаадаг

Хайртай гэж хэлээд орхиод одсон чамд

Хатуухан үг хэлж сэтгэлээ зөөлөлхийг хүсдэг ч

Хүрээд очиж чадахгүй өөртөө гомдоод

Хашигарч би чангаар уйлдаг.

Ингэж л миний зүрх уйлдаг.

Инээд бас аз жаргалыг умартаж уйлдаг

Ингэж л миний сэтг...

бичсэн: Aagiisaa төрөл: шүлэг | (3) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 470
2008-03-08, 02:42

Хэнд ч дурлаж үзээгүй

Хувьхан заяаны төөрөг

Хэний ч зүрхийг шархлуулаагүй

Хиртэж амжаагүй цэцэг

Хээр хаягдаагүй атлаа

Цөлд хаягдсан амь

Хүнд дурлаагүй байж

Хунд дурласан зүрх

 

бичсэн: Aagiisaa төрөл: шүлэг | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 517
2008-03-08, 02:34

хайрла.

зүгэр л чи хэн нэгнийг хайрла

зуурдийнх байсан ч хамаагүй сэтгэлээсээ хайрла

бүгдийг чи зүрхээрээ хайрла

бүүдгэр орчлонг ч хайхралгүй үнэнчээр хайрла

зүрхээрээ чи хэн нэгнийг хайрлавал

заавал тэр чамайг хайрлах л болно.

сэтгэлээсээ чи хэн нэгэнд дурлавал

сэвгүй хайр нь чинийх болохыг мэдэрнэ.

дурлал хүнийг дуучин болгодог

дурлал хүнийг яруу найрагч болгодог

дурлал хүнийг хөөрхөн болгодог гэх ч

дурлал хүнийг хүн л болгодог юм.

чиний хайр бүтэхгүй байж болно битгий гунь

чамд тэр хайргүй байж ч болно бүү гомд

чамайг огт тоохгүй байсан ч хамаагүй

чи л харин үнэнчээр ха...

бичсэн: Aagiisaa төрөл: шүлэг | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 428
2008-03-08, 02:32

Би зурдаг.

Хэний ч мэдэхгүй хайр чамруу урсаж

Хэнд ч өгөөгүй хайр чинийх л болж нууцлагдаж

Хаачихаа мэдэхгүй ч ганцаар гуниглан алхаж

Хээрийн цэцэг шиг насаа чиний төлөө нулимс унгаж үдсэн.

Хэнээс ч билээ чамайг хармарж байсан зүрх

Хэн нэгэнд өгөөгүй чамд хадгалсан ариун хайр

Хөөрхийлөлтэй нь аргагүй миний зүрхэнд нууц болоод үлдэх юм гэж үү

Миний алхадаг замаар чи алхдаг бол гунигыг минь мэдрээсэй

Миний дуулдаг дууг чи дуулдаг байсан бол бүхнийг ойлгоосой

Миний нуусан хайр чамд ч бас байгаасай

Магадгүй тэр олон одод чи бид хоёрыг уулзуулах гэж анивчдаг байгаасай

Ганцаар гунигтай бай...

бичсэн: Aagiisaa төрөл: шүлэг | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 470