2008-03-27,06:08

Ийм нэгэн түүх

Нэгэн арал дээр уйтгар гуниг, баяр баясаглан, атаархал, шунал, хайр сэтгэл, цаг хугацаа хамтдаа амьдардаг байжээ. Гэтэл  нэгэн өдөр тэдний амьдарч байсан арал шатаж бүгд л амь амиа бодон ийш тийш зугтах болов. бүгд л энд тэндээс яаж ийж байгаад л завь олж түүндээ суун зугтаж эхлэв. харамсалтай нь хайр сэтгэлд огтхон ч завь олдсонгүй. хайр сэтгэл усанд живэх шахам сэлж байхдаа уйтгар гунигтай тааралджээ. 
                    Хайр: "Уйтгар гуниг минь чи надад туслаач дээ. би чиний завин дээр суугаад хамт явж болох уу? "
                   Уйтгар гуниг: "Уучилаарай. хайр сэтгэл минь би их гунигтай байгаа болохоор ганцаараа баймаар байна" гээд хайр сэтгэлийг авч явахаас татгалзлаа. 
Гэтэл хайр сэтгэлийн хажуугаар баяр баясаглан их л хөөр баяртайгаар дуулан өнгөрөхдөө хайр сэтгэлийн дуудахыг сонсолгүй яваад өглөө. 
хайр сэтгэл яахаа мэдэхгүй явсаар шуналын  завин дээр ирлээ. 
                   Хайр сэтгэл: "чи намайг хамт аваад яваач дээ. надад завь олдохгүй байна. "
                   Шунал: "уучилаарай чи намайг би чамайг авч явах нь бүү хэл зарим юм аа энд орхиод явж байна. Чамайг авч явах зай даанч алга даа гээд түүнийг орхиод явлаа. Харин атаархал хайр сэтгэлийг хүмүүс маш их хүсдэгт нь атаархаад авч явахыг хүссэнгүй. Ингээд яахаа мэдэхгүй цөхрөлд автсан хайр сэтгэлийг хаа нэг газраас хэн нэгэн дуудах нь сонсогдлоо. Өтөлж хөгширсөн нэгэн өвгөн байсан нь цаг хугацаа байлаа. хайр сэтгэл цаг хугацаанд хандан: хэн ч намайг авч явахыг хүсэхгүй байхад та яагаад намайг авч явж байгаа юм бэ?" гэж асуухад Цаг хугацаа: Учир нь зөвхөн цаг хугацаа л хайр сэтгэл ямар үнэ цэнэтэйг мэддэг юм. гэж хариулжээ. /энэхүү сэтгэл татам сайхан зүйлийн хэн зохиосонг нь даанч би мэдэхгүй юм. тэр хэн нэгэн хүнд их баярлалаа. /

бичсэн: Aagiisaa төрөл: өгүүллэг. | (3) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 577

Сэтгэгдэл:

deer setgegdlee uldeesen huuliin angid suraltsaj dui oyutan tanaa
сайн байна уу? юуны өмнө танд энэ өдрийн мэнд хүргээд талархалаа ирэлхийлж байна. хуулийн ангид суралцаж байгаа оюутны хувьд блогт маань бичгдсэн бичлэгт хуулийн үүднээс хандсанд талархаж байна. би өөрөө сэтгүүл зүйн ангид суралцдаг. энэ ч утгаараа зохиогчын эрх хэвлэн нийтлэх эрх гэх мэт зүйлийг муухан ч гэсэн гадарлана. энэ ч утгаараа урьд өмнө нь миний блогт нийтлэгдэж байсан өөр эх сурвалжаас авсан материал бүрдээ миний бие эх сурвалжаа дурьдаж байсан болно. гэхдээ энэхүү бичлэгийг би урьд өмнө нь мэддэг байсан ба надад маш их таалагддаг тул өөр бусад хүмүүст ч гэсэн ярьж өгөхийг хүсдэг байсан юм. ийм учраас блогтоо нийтэлсэн, үүнийгээ ч тухайн бичлэгийн дор дурьдсан байгаа. гэтэл оюутан та миний энэхүү бичлэгийг http://www.sexandlove.sr.mn/ -д байсан гэжээ. энэхүү сайтыг би мэднээ. нэг өгүүллэгийг нь блогтоо нийтэлж байсан мэдээж эх сурвалжаа дурьдаад. гэхдээ магадгүй энэ өгүүллэгийг байсан юм болов уу гэж миний бие дахин нягтлан үзтэл алга байна. ямартай ч хуулийн дагуу үнэтэй зөвөлгөө өгсөн оюутан танд баярлалаа. таныг миний блогын байнгын уншигч болох байх гэж найдаж байна. хэрвээ надад хууль зүйн үнэгүй зөвөлгөө авах хэрэг гарвал таньд хандах болно.
хуулийн ангийн оюутан танийг хүндэтгэсэн: Г.Ариунзаяа.
Бичсэн: Зочин хэзээ: 14:03, 2008-03-31 | Холбоос | |
нарийн ярьвал . . .
тиймээ, нарийн яривал, хүсвэл

энэ блог хаагдаж ч болно. Иймд эх сурвалжаа заавал дурдаж бай.
Энэ гэгээлэг блогт зохиогчийн эрхийн зөрчил бүү гараасай гэж бид хүснэ.
not talking
Бичсэн: oþóòàí хэзээ: 17:15, 2008-03-26 | Холбоос | |
ene heniii bichleg be
bi ene bichlegiig http://www.sexandlove.sr.mn -s uzlee.

huuliin daguu zaaval eh survaljaa durdah yostoi yum.
daraah linkeer orj uzeerei
http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vlawid=6237


waiting
Бичсэн: oþóòàí хэзээ: 17:12, 2008-03-26 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)