2010-03-20,15:28

Ээжээ би таны үргэлжлэл

Зүүнээс ургах нар цэцэгсийн дэлбээнд уусхад

Зүрхний хайртай ижий минь амьнаасаа амьруу минь урсдаг

Зураг шиг өнгөрөх амьдрал зүүний цохилтоор хөгширхөд

Зүггүй багын минь насруу ухаарал болж урсдаг ижий минь

Дотогшоо урсгалтай зүрхний судсан судлаар

Догол мөр эхлүүлж шүлэг тэрлэж суухад

Долоон бурхан одонд сүсэглэн залбирах ижий минь

Дотроо нүүж надруу хайраараа урсах ижий минь

Хоног хоногоор надруу урсах ижийнхээ

Хэзээ ч тасрахгүй үргэлжлэл нь би юм болохоор

Таныхаа сэтгэлээс ухаарал хайж нялхарахдаа

Талын цэцэгсийн шүүдрээр мөнгөн дэвсэг дэлгий гэсийнмаа.

Хайрлан энхрийлж үнсэлтээрээ надруу урсах ижий минь

Халган зэмлэж уучлал болон шингэх ижий минь ээ би таныхаа  

Хавсран залбирдаг гарыг тань атгаж

Хайрлан энхрийлдэг энгэрт тань тэврүүлж

Халган зэмлэдэг харцанд тань туньж

Халуун өвөр дээр тань өссөн болохоор

Өдөр өдрөөр надруу урсах таныхаа

Өвөр дээр чинь дэлбээлсэн үргэлжлэл нь би билээ.

Шүүдрийн бяцхан дусал хөрс нэвчин уусхад

Шүлэг бичих дэвтэрийн хуудас сүүлийн удаа эргэхэд

Буцааж болдоггүй цаг хугацаа дэлхийн эргэлтээр хөгширхөд

Буян хурайлсан ижий минь зүрхнээс зүрхрүү минь урсдаг.

Энгэрээс нь сүү ундарч надруу урсдаг ижий минь ээ

Эргэх цаг хугацаанд буурал нэмэх ижий минь

Элэг дэвтээж, зүрхрүү урсах эгэл агуухан хайр минь

Ээжээ гэж дуудсан бяцхан үргэлжлэл тань би байна.

Зүүнээс ургах нар цэцэгсийн дэлбээнд уусхад

Зүрхний хайртай ижий минь амьнаасаа амьруу минь урсдаг

Зураг шиг өнгөрөх амьдрал зүүний цохилтоор хөгширхөд

Зүггүй багын минь насруу ухаарал болж урсдаг ижий минь 
                                             Г.Ариунзаяа 2010 он.

бичсэн: Aagiisaa төрөл: шүлэг | (6) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 6455

Сэтгэгдэл:

Сайн уу
Гоё шүлэг бна... ярзайтал инээх
Бичсэн: luna хэзээ: 14:05, 2010-06-24 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)