2010-03-20,15:30

Би бүсгүй хүн болж . . .

Шүлэг хэлж сүү өргөх гэж бүсгүй хүн болж

Шүүрс алдуулж хайрын зурвас авах гэж бүсгүй хүн болж

Шандаст хөлгийн зоон дээр туг шиг асах эрийн хийморьт жавхаажих гэж

Шөнийн зүүдэндээ ч үрээ харамлан өмөлзөх бүсгүй хүн болж би.

Сул асгасан гэзэгээ ханийнхаа алгаар илбүүлэх гэж

Сувдан мөнгөн даруулгаар шинийн сардаа гоёх гэж

Сарны туяа ханийн толгой нэвтлэн тусхад

Санчигандаа буурал суулаа ч үрийнхээ төлөө хурайлах гэж бүсгүй хүн болж би.

Өглөөний алтан нарыг өрхнийхөө оосроороо даллах гэж

Өнгө алга хорвоог бүүвэйн дуугаараа зөөллөх гэж

Үдшийн сарны гялбаанд долоон бурханд залбирах гэж

Үзэмж төгсөө гайхуулж бүсгүй хүн болж би. 
                                        Г.Ариунзаяа 2010 он.

бичсэн: Aagiisaa төрөл: | (6) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 1992

Сэтгэгдэл:

алга ташилт îêå
Бичсэн: áààäàé (зочин) хэзээ: 14:21, 2011-11-01 | Холбоос | |
Сарны туяа ханын толгой нэвтэлсэн байлгүй дээ тиймээ хө. Сайхан шүлэг байна өө гоё шүү
Бичсэн: director хэзээ: 13:51, 2010-03-22 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)