2009-12-14,15:28

Өнгө . . .

Тэнгэр уг нь цагаан өнгөтэйсөн харин одоо хумсын толион  чинээ ч цэнхэр өнгө нүднээ тусахгүй байна. Нэлийсэн цайвар өнгөөр будагдаж, цэнхэр байсан тэнгэр дүнсийнэ. Сэтгэл нэг л уйтай. Уг нь хайр минь час улаан өнгөтөй байсан юм. Харин одоо улаан өнгө ор мөргүй арилж оронд нь нулимс түүнийг саарал болгож загалтуулж байна. Миний дотор энэ өнгүүд холилдож, миний бодол хар цагаан сүлэлдэж, хайрлахын зовлон харанхуй шөнийн зүүдийг минь яраглаж байна. Зүүдний минь өнгө хүртэл бараансаж, зүггүйхэн мөрөөдөл минь хүртэл харлаж, зүгээр л түнийгээ санах минь шаналал болж зүгээр л энэ бүх өнгө хувьсаж байна.
          Цагаан байгаасай гэж хүссэн амьдрал цонхийж, цонхны цаадахи байгаль дэлхий шиг гуниглаж, барайж харлаж, бадаг шүлэг минь хүртэл хүрэн бороор хучигдаж байна. уйлж хоносон шөний минь маргааш ургаш муутай царай минь хүртэл хуухай цааж, улайсан нүд минь гуниг тээж, ухаангүй хайраасаа болоод бараан өнгөнд будагдаж байна. 
          Уруулын минь будаг хүртэл арилаж, уйланхай нүдэндээ түрхсэн тень минь хүртэл тогтохгүй, өнгө бүхэн уусан арилж өөдгүй бараан өнгө сэтгэлийг минь бүчээд байна. Бараан саарал өнгүүд зүг зүгээс надруу дайрч, байдаг чадлаараа мянгантай хашигравч хоолойны минь өнгө хүртэл загалтаж, бие сэтгэлийн минь орон зайд бараан сүүдэр салхины аясаар урсан ирж явна.
          Өнгө өнгөө алдаж өөдгүй бараан өнгө бусдаар даажигнаж өрөөнийхөө буланд нулимсаа тэвчин суухад хүртэл өөдөөс минь харж надаар дайжигнах өөдгүй өнгүүд намайг зовооно.

бичсэн: Aagiisaa төрөл: бодол | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 901

Сэтгэгдэл:

зүрх өвдөх
Бичсэн: Зочин хэзээ: 16:03, 2009-12-18 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)