2008-04-21, 12:11

харц

өчигдөр надтай нэгэн залуу автобусанд  зөрлөө. түүний харц нэг л дөлгөөнхөн. тэр харц миний харцыг өөртөө татах нь сэтгэл өвдөгнө. харин зүрх минь тэр харцанд шунаглана.   тэр миний өөдөөс харан зогсоно. харин би түүний дэргэдээ зогсоосой гэж хүснэ. гэвч үгүй. тэр тэнд ганцаараа л зогсоно. би мөрөөдлөө. түүнтэй хамт байна гэж. танихгүй биш танидаг. тэгээд тэр надад хайртай гэж бодлоо. тэгээд дотроо л догдоллоо. зүрх баясана. тэгсэнээ болиод тэр манай цонхны доор намайг хүлээдэг гэж даварч бодлоо. тэгтэл тэр надруу хараад инээмсгэллээ. миний бодлыг мэдсэн мэт би сандарлаа. тийм юм гэж юу байхав...

бичсэн: Aagiisaa төрөл: дурсамж | (5) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 565