2011-12-04, 22:44

Хайрласаар байх уу чамайгаа би?

Зүрхний минь жаахан тольтон дээгүүр
Зүггүй гээнэн насны гомдол урсаад
зүгээр л энгээд дуусна гэж итгэхгүй ч
Зүсэж өвтгөсөн чиний гутлын мөр сэтгэлд тод байна
Хэзээнээс бүх зүйл ийм болсоныг санахгүй
хэнзхэн зүрхэнд чиний татсан тамхины иш дараастайг мэдэхгүй
хэн нэгнээс болж гомдож цөрөх ёсгүй сэтгэлд
хээв нэг чиний үлдээсэн сорив дараастай
Амьдрал гэж баялаг болохоор уйлахыг би хүсдэггүй ч
ахиж эргэж ирэхгүй дурсамжыг минь хутгалсан чамайг
Ариухан гэгээхэн хэвээрээ зүрхэндээ мөнхлөхийг хүсдэг
Арчаагүй гэнэн сэтгэлтэй бүтэлгүй хонгор айль минь
Надаар тоглосон бүхний чинь хариуд би хайрлая аа
намайг зово...
бичсэн: Aagiisaa төрөл: шүлэг | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 845
2011-12-02, 19:33

Эргэж битгий хараарай

Өчнөөн жил дасаж хайрласан дурлал минь
Өнө мөнхөд хагацахгүй гэсэн гэнэн хүсэл минь
Өөрөөсөө нууж өнөөтэй золгосон хайр минь
Өнгө мөнгөнд хууртаад намайг гомдоосон хонгор минь
Эргэж битгий хараарай гунигтай үлдсэн нүдийг минь
эЭрхлүүлж бүү аргадаарай тэсгэл алдсан зүрхийг минь
Чамдаа хайртай болохоороо гунигаа үргээж аргадсан чи ойлгоогүй
Чамайг эгэсэндээ зүрхээ булшилсан хайртай нь
Эргэж битгий хараарай надруугаа
Эрхэлсэн харц байвал хэзээ ч бүү тоогоорой
Дурлал хорвоод ганцхан байдаггүй ч
Дахиж олдохгүй нандин байдаг нь үнэн
Дасна гэдэг дураар болдог ч
датагдаж хайрласан байж гомдоож зовоож болно гэж үү...
бичсэн: Aagiisaa төрөл: шүлэг | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 726
2010-03-20, 15:30

Уртаас урт гүн шөнийн бодол шиг

Уйлуулаад орхидог анхны хайрын гомдол шиг

Энхрийлэл нэхэж шаналах миний жижигхэн дэвтэр

Энэлэн шаналсан зүрхний минь тайвширлын талбар болно.

Уйлагнаж хоцордог анхны гэнэн болзоонд

Урваж шарвахгүй гэх гэнэн хонгорын сэтгэлээр

Уйтгарлаж бас урвагнаж үлдсэн сэтгэлд

Ухаангүй хайрласан тэртээ холын дурсамжаа саналаа

Огтор даашинзны хорвой салхины элбээнд хийсэж

Охин хонгор сэтгэлээр дэврүүн хүслээ тээсэн

Орхихыг хүсдэггүй ч орхихгдож үлддэг

Орь залуу насны минь гэнэн ариун хайр минь ээ.

Сүүмэлзэн үлдэх зэрэглээ шиг бүдэг бадаг дурсамжиндаа

Сэтгэлээ чагталж, үнэнч ариуны...

бичсэн: Aagiisaa төрөл: шүлэг | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 834
2010-03-20, 15:28

Ээжээ би таны үргэлжлэл

Зүүнээс ургах нар цэцэгсийн дэлбээнд уусхад

Зүрхний хайртай ижий минь амьнаасаа амьруу минь урсдаг

Зураг шиг өнгөрөх амьдрал зүүний цохилтоор хөгширхөд

Зүггүй багын минь насруу ухаарал болж урсдаг ижий минь

Дотогшоо урсгалтай зүрхний судсан судлаар

Догол мөр эхлүүлж шүлэг тэрлэж суухад

Долоон бурхан одонд сүсэглэн залбирах ижий минь

Дотроо нүүж надруу хайраараа урсах ижий минь

Хоног хоногоор надруу урсах ижийнхээ

Хэзээ ч тасрахгүй үргэлжлэл нь би юм болохоор

Таныхаа сэтгэлээс ухаарал хайж нялхарахдаа

Талын цэцэгсийн шүүдрээр мөнгөн дэвсэг дэлгий гэсийнмаа.

Хайрлан энхрийлж үнсэлтээрээ надруу урсах и...

бичсэн: Aagiisaa төрөл: шүлэг | (6) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 6461
2009-11-30, 10:41

Нулимснаас өөр юу ч болсонгүй

Тэртээ холын замд чамайгаа үдэхийг хүсэхгүй ч
Тэнэгтээ би ингэж шаналж суухыг тэвчихгүй нь
Зөндөө л их чамд итгэлээ харин одоо цөхөрч байна
зөндөө л удаан чамайг хүлээлээ харин одоо гомдож байна
Уйтгарыг минь дэврээлээ өөр юу ч болсонгүй
Уйлах минь л олширлоо жаргал ирсэнгүй
Ухаангүй хайрласан сэтгэл минь шаналлаа
Уучилсаар байгаад харин одоо хэтэрч байна
Эрхлүүлж хэлдэг тэр үгс чинь одоо нисэн одчихож
Энгэрийг чинь дэрлээд уйлах гэхээр надаас холд л байхын
Эхлэл бүхэн жаргалтай байдаг гэж үнэн юм билээ
Энийгээ харин үргэлжлүүлж чадахгүй байгаа нь бид юм уу
Дууг минь сонсоод харилцуураа салгаж ба...
бичсэн: Aagiisaa төрөл: шүлэг | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 860
2009-11-13, 10:31

Ээждээ бичсэн сэтгэлийн минь үгс

бичсэн: Aagiisaa төрөл: шүлэг | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 1032
2009-11-12, 16:30

Чи миний гунигыг . . .

Намайг зөндөө уйлуулчихаад
Юу ч болоогүй юм шиг л
Намайг зөндөө гуниглуулчихаад
Яагаа ч үгүй л юм шиг
Яг л навч унаж, салхинд хийсэх мэт
Яг л яруу найраг урсаж, сэтгэл хөглөх мэт
Яг л ганцаардсан сэтгэлд хур шиврэх мэт
Яг л миний зүрхийг чинжаалын ирээр сийчих мэт
Ингэж дэндүү их шаналагачихаад
Инээд хөөрийг минь тасалдуулчихаад
Бодлын минь нууранд түрэн орж ирчихээд
Бодол санааг минь алсын алсруу хөтөлчихөөд
Юу ч болоогүй юм шиг чи чимээгүй инээмсэглэж
Янаг хайрын минь дууг эндээс бүүр үлдчихжээ.
Хуруун доор минь одоо чимээгүй нойрсож
Хаялах цас шиг сэтгэл хөглөх
Чиний даралтаас гарах тэр нэгэн ...
бичсэн: Aagiisaa төрөл: шүлэг | (3) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 543
2009-11-11, 12:22

Нүцгэн гуниглал

Гадаа хүйтэрч байхад
Салхи сэрүүсч байхад
Нар буцаж байхад
Модод нүцгэрч байна.
Тэд навчисаа гээж
Тэгээд гунигтайяа бөхөлзөж
Тээр тэндхийн холыг зорих
Тэнгэрийн амьтадыг холд үдлээ.
Газраас тэнгэрт өндийж ургасан
Ганцхан өнчин навч дүүжигнэх
Хөөрхий гунигт энэ мод
Хөхөөн өвлөөр нүцгэн гуниглана.



бичсэн: Aagiisaa төрөл: шүлэг | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 536
2009-11-03, 14:06

Чамайг би одоо үзэн ядаж байна
Чин сэтгэл минь гомдож байна
Өөрийг минь злвллж байгаа чамайг
Өөдгүй гэж хараамаар байна
Зүрхийг минь эзэмдэж булаачихаад
Зүгээр л чи надаас хол байх юм
Зөндөө их санаад байхад
Залгах чинь хүртэл цөөрөөд байх юм 
Хэзээ ч минийх болж чадахгүй байж
Хэдий болтол намайг зовоох вэ
Хайртай гэж ам бардам хэлэхгүй байж
Хайрлах зүрхийг минь хэдий болтол тарчлаах вэ
Үнэнээ хэлээч чи надад
Үзэн ядах сэтгэлийг минь аргадаач
Үгүй бол зүрхийг минь суллаач
Үргэж нисэхийг минь битгий хориоч

...
бичсэн: Aagiisaa төрөл: шүлэг | (4) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 539
2008-12-23, 02:12

уйлна шүү


бичсэн: Aagiisaa төрөл: шүлэг | (3) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 491
2008-08-02, 12:22

хашаа яваад байна даа энэ түр зуурын ч гэлээ амьдрал гэгч . . .

Гунигтайхан бөхөлзөх цэцэгс хэн нэгэнд гомдоллох мэт
Гуйвж дайвах салхи хэн нэгэнд агсамнах мэт
Гүймэл урт зам хэн нэгнээс зугтах мэт 
Гал халуун наран хэн нэгнийг шоглох мэт
гараас алдуурах тавилангаа хэн нэгэн харааж 
ганцхан олдсон хайраа өөр нэгэн булшлан байх
гаслан ихтэй энэ хорвоод 
гашуудлын нулимс дүүрэн байхын. 
уур дургүйцлээр дүүрэн амьдралд хараалын үг модонд орж 
урам нь хугарсан зарим нэгэн өөрөө өөрийгөө үл тоож 
урсгал зөөлөн гол уурсаж улаанаараа иргэж 
улирал сонлигдох нь үл мэдэгдэж он цаг хувьсана.
уучилаараа гэдэг үг тэр чигээрээ үгийн сангаас арчигдаж
уур у...
бичсэн: Aagiisaa төрөл: шүлэг | (4) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 555
2008-07-20, 17:04

хэрвээ би намрийн хагдрах навчис байсан бол 
хэний өлмийд очиж унах байсан бол 
хэрвээ би хээрийн цагаан цэцэг байсан бол 
хэний хөл дор гишгэгдэх байсан бол 
бүсгүй хүн болж төрсөн болохоороо би 
бүлээн нулимсаа нууж унагдагын 
бүсгүй заяанд төрсөн болохоороо 
бодол хүсэл минь зүрхээ даган лугшидаг юм. 
би бодлоороо арагдаж бичсэн шүлгээ
болзооныхоо газар чамд үлдээгээд явлаа хайрт минь  


 

...
бичсэн: Aagiisaa төрөл: шүлэг | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 505
2008-07-20, 16:32

алдахаас айсан хэрэг

уйлах гэсэн нулимс гардаггүй ээ 
уурлах гэсэн нэг л болдоггүй 
унтах гэсэн нойр хүрдэггүй ээ 
учрах гэсэн хайгаад олсонгүй
уйлах гэхээр нулимс гараагүй дээ биш 
урсах нулимсыг минь арчих 
хань олдоогүйдээ би уйлаагүй байх 
уурлах гэхээр болоогүйдээ биш 
учрах учралаа үргээчихий гэхдээ 
уурлаагүй байх 
унтая гэхээр нойр хүрээгүйдээ биш 
учрах чамайгаа алдчихвий гээд л тэр байх 
учрая гэсэн хайгаад олоогүйдээ биш 
учраад дараа нь алдахаас л айсан хэрэг байх. ...
бичсэн: Aagiisaa төрөл: шүлэг | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 665
2008-07-20, 14:09

Амьдрал гэдэг дэндүү түр зуурынх байдаг болохоор 
Аяархан дуулах дуу минь гунигынх байдаг юм болов уу даа. 
Аниргүйн дунд зүүрмэглэх нойронд минь 
Амраг минь намайг үлдээгээд явдаг нь уйлмаар юм 
хэд насалахаа хэлж болдоггүй хорвоод 
ханиа гомдоож яваа эрсийг хараад сэтгэл өвдөх юм 
хэдий хүртэл дургиж байхаа мэддэггүй орчилонд 
хэнтэй учирна гэж эрсийг гомдооно вэ бүсгүйчүүд минь
зүрх зүрхээ хайрлаж гэж төрдөг хорвоод 
зүг зүг тийш таран одох хүний амьдралд 
цусаар уйлуулж зовлонгоор дуулуулах 
цэвдэг нэгэн жам үргэлжилж байх юм. 
харцандаа гунигын нуур тээж 
хайрандаа гомдолын ү...

бичсэн: Aagiisaa төрөл: шүлэг | (3) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 591
2008-06-18, 19:49

засвартай засваргүй олон бичлэг би дураараа бичнэ. 
залхуутай залхуугүй олон зүйлийн талаар нуршина. 
замбараагүй, тоймгүй их зүйлийг би өгүүлнэ. 
зоргоороо байгаа минь тэрээ
зүгээр л би шүлэг бичихийг оролдож байна 
зүхэх хэрэггүй дургүй чинь хүрвэл устгачих
би бусдад таалагдах гэж үг өрөөгүй юм 
би бусдаас хуулж шүлэгч болоогүй юм. 
би будилаантай хорвоод дуйлайнтай байхыг хүсдэг нэгэн 
би бороон доор ганцаараа л алхаж үгээ олдог нэгэн.
 ...
бичсэн: Aagiisaa төрөл: шүлэг | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 537
2008-04-10, 04:27

Гутлын минь өсгий цасан дээр чихарч

Гунигласандаа хэдэн үг хооронд нь холбож

Гинжин утга хэлхэж мөр өрж

Гансарсандаа би энд хэдэн үгээр агсан тавьж байна.

Гарцаагүй энэ шүлэг болохгүй ч

Ганцхан миний хувьд бадаг болон өрөгдөх байх. . . .

бичсэн: Aagiisaa төрөл: шүлэг | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 395
2008-04-08, 04:16

энэ би . . .

Хайр гэдэг

Хатуу яраглал дор талахлуулж

Хагацал гэдэг даруулаар

Дуугүйхэн бүчүүлж

Харгис дур гутам энэ хорвоод

Хаанаас яах гэж ирсэнээ ч мэдэхгүй

Хамаг бие сэтгэл зүрхээ бүрханд зориулавч

Хамуурхал ихтэй тэр бурхан

Хатуу дарч хуурамчхан шохоорхолоор намайг эзэмдэнэ.

Хорвоо гэдэг утга учир эхлэл төгсгөл үгүй энэ бухимдалд

Хөл толгой нуруу нугас хамаг биеээрээ эдэгдсэн би

Хөлчүү нэгнийг харцаараа зодож

Хөөрсөн бусдад далдхан амаархаж

Хөгшин залуу гэлтгүй бүгдийн хараан зүхэж

Хөөрхийлөлтэй зарим нэгэнд нь хоосон сэтгэлээрээ туслана.

Энэ би

Эхлэл төгёгөлгүй орчлонгы...

бичсэн: Aagiisaa төрөл: шүлэг | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 378
2008-04-02, 04:55

харах төдийд нууцхан инээмсгэлдэг 
хайр сэтгэлийн эзэн та минь 
нууя гээд нууж болдоггүй 
нууцхан хайрыг минь даанч ойлгодогүй
өдөр бүхэн таньтай инээмсгэлэн өнгөрхөд 
өр зүрхний гүн дэхь дурлалын шарх сэдэрдгийг 
өнөөдрийг хүртэл та үнэхээр ердөө ч мэдээгүй ээ.
бичсэн: Aagiisaa төрөл: шүлэг | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 405
2008-03-11, 03:49

хүлээж л байя

дурлалаар бялхасан зүрх гэж байдаг байхад

дандаа чамайг бодоод өвдөх сэтгэл бас байх юм

дутуу орхих л байсан юм бол чи

дурлал гэдэг хатуу тоглоомыг эхлэх хэрэггүй байсан юм.

өөрийг чинь бодоод бусдыг мартаад

өнгөт орчлонг умартаж нарын огоороод

өөрийн эрхгүй урсах нулимсаа арагдаад

өөрт чинь би хайрын шүлгээ зориулдагаа

хэрвээ чи надад хайртай гэж хэлээгүй бол

хэрвээ чи чамд хайрын сэтгэлээ алдаагүй бол

хэрвээ хорвоо бид хоёрын уулзуулаагүй бол

хэрвээ би чамд хайрын сэтгэлээ алдаагүй бол

сувдхан урсах нулимсаар өөрийгөө арагдаж

саран авхай тэнгэрт ургаагүй байхад чама...

бичсэн: Aagiisaa төрөл: шүлэг | (3) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 581
2008-03-09, 04:03

миний мэдэх хайр

миний мэдэх хайр нулимстай байсан

миний мэдэх хайр нэг л гундуухан байсан

миний мэдэх хайр хүлээлтээр дүүрэн байсан

миний мэдэх хайр харвах од шиг алга болчихсон.

миний мэдэх хайр хүнийх болоод явчихсан.

миний мэдэх хайр үүлэн чөлөөний нар шиг богинохон байсан.

миний мэдэх хайр үргэж нисэхээ мэдэхгүй гэнэн байсан.

миний мэдэх хайр өнгөрсөн бүхнийг тээх дурсамж байсан

миний мэдэх хайр сэтгэл өвдөгсөн гуниг байсан.

миний мэдэх хайр өөр хэнийх ч биш чинийх л байсан

миний мэдэх хайр өөр хэн нэгнээё гуйгаагүй анхных байсан.  

...
бичсэн: Aagiisaa төрөл: шүлэг | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 689