2011-12-04,22:44

Хайрласаар байх уу чамайгаа би?

Зүрхний минь жаахан тольтон дээгүүр
Зүггүй гээнэн насны гомдол урсаад
зүгээр л энгээд дуусна гэж итгэхгүй ч
Зүсэж өвтгөсөн чиний гутлын мөр сэтгэлд тод байна
Хэзээнээс бүх зүйл ийм болсоныг санахгүй
хэнзхэн зүрхэнд чиний татсан тамхины иш дараастайг мэдэхгүй
хэн нэгнээс болж гомдож цөрөх ёсгүй сэтгэлд
хээв нэг чиний үлдээсэн сорив дараастай
Амьдрал гэж баялаг болохоор уйлахыг би хүсдэггүй ч
ахиж эргэж ирэхгүй дурсамжыг минь хутгалсан чамайг
Ариухан гэгээхэн хэвээрээ зүрхэндээ мөнхлөхийг хүсдэг
Арчаагүй гэнэн сэтгэлтэй бүтэлгүй хонгор айль минь
Надаар тоглосон бүхний чинь хариуд би хайрлая аа
намайг зовоосон бүхний чинь төлөөсөнд би тэвчье
намайг уйлуулсан өдөр бүхний чинь тоогоор чамдаа хань болоё
надад эргэж ирэхгүй итгэлийнхээ оронд чимээгүй шаналая
дуусгана гэж дурладаггүй хорвоод эхлэл нь буруу байжээ.
дундарна гэж хайрладаггүй орчлонд өрнөл нь зөрүү байж
дасахгүй гэж хамт байдаггүй орчлонд хайр нь өрөөсгөл байж
дахиж олдохгүй бүхэн минь чиний гутлын дор гишгэгдэж
хайр гэж ойлгоогүй зүрхээ би аргадаад
хаанаас ч ахиж олдохгүй дурсамжандаа хорогдоод
хатаж шаналсан сэтгэлдээ мөнхий сүүдэр тэгээд
хэрэгтэй гэвэл би чиний дэргэд мөнх байж чадах л байх
гэхдээ би уйлна даа чиний дургүй хүртэл
гэхдээ би уцаарлана даа чиний уур хүртэл
гэхдээ би ганцаардана даа чиний бах ханатал
гэхдээ би шаналана даа чиний хүсэл биелтэл
энэ л чиний надад амалсан бүхний хариу нь мөн юм бол
энэ л чиний хувьд дэндүү сайхан тавилан мөн юм бол
энэ л чиний хүсэн хүлээсэн тэр бүхэн юм бол
энэ л чиний надад өгч чадах хамгийн том блэг юм бол
нулимснэыхаа сүвийг хааж дотогшоо садруулаад
нүүрнийхээ зовлонг нууж сэтгэлээ сэндийлээд
нандин бүхнийг мартаж зүрхээ чанга хориод
нартад би юугаа ч мэдэхгүй алхалж болох
гансарсан сэтгэлд булш ухаж өгсөн чамдаа баярлах уу
гунигласан зүрхэнд авс хийсэн чамдаа талархах уу
ганцааранг минь зовлонд төөрүүлсэн чамайгаа хайх уу
гэнэн сэтгэлээр минь тоглосон чамайгаа би хайрласаар байх уу?



бичсэн: Aagiisaa төрөл: шүлэг | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 842

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих



:-)