2010-03-20,15:30

Уртаас урт гүн шөнийн бодол шиг

Уйлуулаад орхидог анхны хайрын гомдол шиг

Энхрийлэл нэхэж шаналах миний жижигхэн дэвтэр

Энэлэн шаналсан зүрхний минь тайвширлын талбар болно.

Уйлагнаж хоцордог анхны гэнэн болзоонд

Урваж шарвахгүй гэх гэнэн хонгорын сэтгэлээр

Уйтгарлаж бас урвагнаж үлдсэн сэтгэлд

Ухаангүй хайрласан тэртээ холын дурсамжаа саналаа

Огтор даашинзны хорвой салхины элбээнд хийсэж

Охин хонгор сэтгэлээр дэврүүн хүслээ тээсэн

Орхихыг хүсдэггүй ч орхихгдож үлддэг

Орь залуу насны минь гэнэн ариун хайр минь ээ.

Сүүмэлзэн үлдэх зэрэглээ шиг бүдэг бадаг дурсамжиндаа

Сэтгэлээ чагталж, үнэнч ариуныг санахдаа

Шүлэг урсгаж мөр хэлхэж

Шөнө бүрийн тоогоор хүлээлтийн зүүд үргэлжилдэг.

Ганган цэцгийн дэлбээнд борооны дусал тогтож

Газраас өндийх наран түүгээр нь ундаалж

Ганцхан миний сэтгэлд бадамлан байсан дурсамж

Гал халуухан насны минь шаналалын сүүдэр байжээ. 
                              Г.Ариунзаяа 2010 он.

бичсэн: Aagiisaa төрөл: шүлэг | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 834

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих



:-)