2008-04-03, 07:00

4 биш 4 |зохиолч Анударь|

энэхүү бичлэгийн өмнө бичиж байсан даа та санаж байгаа байх. ингээд Анударийн 4 биш 4. та таалан болгоо. танд ямар нэг зүйлийг бодогдуулна гэж итгэж байна.

НЭГ

БҮХ ЮМ
Бүх юмгүй
Бүх юм байхгүй
Цагдаагийн газар Давааг эрж илрүүлж байв. Даваа гэмт хэрэгтэн. Түүнийг баривчлахад Идэр туслав. Идэр Даваагийн найз.
Цагдаа - . . . мэднэ биз дээ.
Идэр – мэднэ . . . Даваа тэднийд байгаа
Цагдаа, төр, хүч, засаглал. Тэнгэрт тулсан том төмөр, доор нь Идэр. Багаасаа. Ах, эгч, эцэг, эхийг аргалж болно. Том хар төмрийг болохгүй.
Зун. Ногоон зүлэг. Шар нар. Ялаа ниснэ. Бөмбөгөөр тоглож бай...

бичсэн: Aagiisaa төрөл: өгүүллэг. | (11) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 2627
2008-03-27, 06:08

Ийм нэгэн түүх

Нэгэн арал дээр уйтгар гуниг, баяр баясаглан, атаархал, шунал, хайр сэтгэл, цаг хугацаа хамтдаа амьдардаг байжээ. Гэтэл  нэгэн өдөр тэдний амьдарч байсан арал шатаж бүгд л амь амиа бодон ийш тийш зугтах болов. бүгд л энд тэндээс яаж ийж байгаад л завь олж түүндээ суун зугтаж эхлэв. харамсалтай нь хайр сэтгэлд огтхон ч завь олдсонгүй. хайр сэтгэл усанд живэх шахам сэлж байхдаа уйтгар гунигтай тааралджээ. 
                    Хайр: "Уйтгар гуниг минь чи надад туслаач дээ. би чиний завин дээр суугаад хамт явж болох уу? "
                   Уйтгар гуниг: "Уучилаарай. хайр сэтгэл минь би их гуниг...

бичсэн: Aagiisaa төрөл: өгүүллэг. | (3) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 577
2008-03-27, 05:53

Хайрын мөнгөн шагай

Энэ хорвоод миний хамгийн анх сайхныг нь мэдэрсэн улирал гэвэл намар. Газар дэлхий гандаж, сэрvvн унадагт нь би хэзээ ч дургvй байгаагvй. Алтан шаргал өмсгөлөө нөмөрсөн гайхам хорвоогийн гэгээн тунгалаг өнгийг хараад хэний ч сэтгэл нэгийг бодлогоширно. Vр жимс боловсорсон байгалийн цогц vзэсгэлэн, баян тансагийг бvрдvvлэх тэр л оргил vзэмж ганцхан намар л болдог. Тэр жилийн намар Ганбат маань хотод дээд сургуульд сурахаар болж, хуруу даран хоногоо тоолон яарч, харин би сэтгэлдээ хөнгөн гуниг тээх боллоо. Ганбатын уургаа хөндөлдvvлчихсэн адуу малдаа давхих нь эрэмгий авхаалжтай, сэтгэл бахдам х...

бичсэн: Aagiisaa төрөл: өгүүллэг. | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 546
2008-03-12, 02:46

зүгээр л уншаад үз.

би усан дотор амьдардаг болохоор намайг уйлхад миний нулимсыг хэн ч анзаардаггүй гэж загас хэлхэд чи миний дотор амьдардаг болохоор би чиний уйлахыг зөнгөөрөө мэдэрдэг гэж ус хариулжээ.
бичсэн: Aagiisaa төрөл: өгүүллэг. | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 557