2009-12-17, 19:07

Хайр намайг тарчилааж бас хамгаас илүү их жаргаадаг

Хайр намайг зовоож, сэтгэлийг минь урж, уурыг минь барж, нулимсыг минь урсгана. Тэгсэн хэрнээ тэсэлгүй тэмүүлүүлж, түүний тухай гэгээн мөрөөдөлд хөтөлж, бусдаас илүү жаргалыг мэдрүүлж, бадаг шүлэг цээжнээс минь урсгадаг. Хайрыг би жаргал гэж нэг эндүүрээд харин уйлсан хойноо шаналал гэж андуураад жаргал зовлоныг аль нь болохыг мэдэхгүй.  Жаахан хүүхэд шиг тээнэгэлзэж явна. миний хайр агуу болохоор тэр намайг хайрлана гэж бурхан биеийг минь бүтээсэн гэдэг шиг сохороор итгэж, бусдыг өөрөөсөө түлхэж бүтэхгүй байсан ч энэ уяанд би дөнгөлүүлж орхиж. гэтэл хайр гэдэг хар цагааны зааг, халаглал зовло...
бичсэн: Aagiisaa төрөл: бодол | (6) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 929
2009-12-14, 15:28

Өнгө . . .

Тэнгэр уг нь цагаан өнгөтэйсөн харин одоо хумсын толион  чинээ ч цэнхэр өнгө нүднээ тусахгүй байна. Нэлийсэн цайвар өнгөөр будагдаж, цэнхэр байсан тэнгэр дүнсийнэ. Сэтгэл нэг л уйтай. Уг нь хайр минь час улаан өнгөтөй байсан юм. Харин одоо улаан өнгө ор мөргүй арилж оронд нь нулимс түүнийг саарал болгож загалтуулж байна. Миний дотор энэ өнгүүд холилдож, миний бодол хар цагаан сүлэлдэж, хайрлахын зовлон харанхуй шөнийн зүүдийг минь яраглаж байна. Зүүдний минь өнгө хүртэл бараансаж, зүггүйхэн мөрөөдөл минь хүртэл харлаж, зүгээр л түнийгээ санах минь шаналал болж зүгээр л энэ бүх өнгө хувьсаж бай...
бичсэн: Aagiisaa төрөл: бодол | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 902
2008-06-10, 19:38

нүцгэн сэтгэлийн хоосон шаналал

зүүдэндээ би ганц л харцыг хайж байна гэвч ололгүй сэрчихлээ. зүрхэндээ би ганц л дүр хайрлах гэсэн ч хайрлуулах зүрх надад харагдахгүй байна. би ганцаардаж байна. одоо гадаа зөөлөн бороо шивэрч чихэнд аялгуут эгшиг уянгалаж байгаа ч чин сэтгэл ганцаараа болохоор би уйтгарлаж байна. аймаар юм. зүрх зүрхэндээ эрхэлж нялхардаг хорвоод зүгээр би сүүдэртэйгээ тэнүүчилнэ. намайг хүн тоодоггүй дээ бишээ надад таарах нь олдохгүй дээ л тэр намайг бүү шоол. хайр гэдэг өөрөө харуусал бас гомдол аз жаргал болдог болохоор хараас нь биш цагаанаас нь амсаж мэдэрмээр байна. хайрлах нь надад жаргал авч ирж ха...

бичсэн: Aagiisaa төрөл: бодол | (8) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 880
2008-05-26, 15:16

тэнэглэл

зүрхэндээ уйлдаг хүн. нүдээрээ нулимсаа урсгадаг амьтан. зүүдэндээ хар дархдаа уймарч сэрдэг хүн. зүхэл хараал ерөөл алинд нь ч гомдож сэрдэг хүн. зүгээр тэгээд хэзээ үхэхээ мэдэж болдоггүй хорвоод өнгө мөнгөнд дурлаж өөрөө тэгээд бэртдэг хүн. өрөөл бусдад хүсдгээ өөртөө хүсдэггүй өөртөө харин хүсдэгээ бусдад ерөөдөггүй өөдгүй амьдралт хүн төрлөхтөн өөрийн минь хажууханд түм түмээрээ байна. өөрөө тэгээд би уймарч байна. хамгийн сайн гэх хүн нь нэр алдарт дуртай. өөдгүй гэх нь харин өөрийнхөөрөө байх дуртай өнгө алаг хорвоод хачихаа мэдэхгүй хүн. өөдөгүй бас тэгээд бусдад дээрэлхүү тэнэгүүд.  м...

бичсэн: Aagiisaa төрөл: бодол | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 439
2008-04-11, 06:02

Би ийм л хүн.

дэгжин гутал өмсөөд хотоор алхах сайхан. дэргэдүүрээ өнгөрөх эрчүүдийн харц надруу тусхад би дуртай. эмэгтэй хүн болж төрсөн болохоор эрчүүдээр би хайрлуулах дуртай. намайг хайрлах зүрх хаа сайгүй хөглөрч байна. харин миний зүрх гутлын өсгийнийхээ хажууд өөрөө өөртэйгөө зууралдаж байна. бардам алхах миний алхаанд залуусын зүрх сөгдөхөд би дуртай. надруу харсан эрчүүд хайр хүсэж шаналхад дуртай. харин би өөрөө харанхуй шөнийн саран адил бусдын өмнө дэгжин байх дуртай. надаас хайр гуйсан бүгдийг би уйлуулдаггүй гэхдээ л би уурлуулдаг. надад хайргүй гэсэнг нь харин өөртөө л дурлуулахыг хүсдэг. ну...

бичсэн: Aagiisaa төрөл: бодол | (3) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 487
2008-04-10, 04:39

би . . .

Яг одоо би сайхан хайрыг хүлээж байна. Надад даанч алга. Яг одоо би санаандгүй учралыг хүсч байна даанч олдохгүй байна.  Хэрвээ намайг хайрлах зүрх байвал намайг хайрла би зөвшөөрч байна. Хэрвээ надад дурлах зүрх байвал надад дурла би ойлгож байна. Гэхдээ би хайрлаж чадахгүй байх. Би зүгээр л хайрлуулмаар байна. Яасан! хэтэрхий хувиа бодож байна уу? Үгүй дээ намайг тэгэж битгий зэмлэ. Би зүгээр л гэнэн зан гаргаж байна. Урьд нь би хэн нэгэн хүнд дурлаж байлаа. . . /гэнэн байсанаас тэнэг байсангүй./ тэгээд хэдэн дэвтэр шүлэг зориулж бичиж, өөрийгөө зөвхөн түүнийх гэж ойлгож түүнээс бусадтай хай...

бичсэн: Aagiisaa төрөл: бодол | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 590
2008-04-10, 04:38

Намайг гунигтай гэхээр хүмүүс надад итгэхгүй юм. Намайг уйлж байна гэхэд хүмүүс огт тоохгүй юм. Намайг бусдын хайрыг хүсдэг гэхлээр хэн ч үнэмшихгүй юм. Намайг яг л хээрийн цахилах гөрөөс адил эрх чөлөөтэй гэх юм. Намайг яг л нар дагасан үүл шиг дураараа хөөрдөг гэж бодох юм. Гэтэл би уйлдаг уйлхаараа цагаар биш өдрөөр уйлдаг тэгээд тэсэртэл нь цохиулсан юм шиг нүдээрээ тэнгэр,  тэндэх оддыг ширтэж аз жаргалыг хайдаг. Даанч тэр аз жаргалыг би дэндүү их холоос хайчихсан байдаг. Тив алагсаж бүр гараг алагсаж хайсан жаргал минь ердөө л миний хаажууханд байсанг нь олдог. Заримдаа би яагаад гунигла...

бичсэн: Aagiisaa төрөл: бодол | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 409
2008-04-02, 06:33

өдөржин бодогдсон бодлын минь эзний тухай

өчигдөр том том ширхэгтэй цас орж хэн хэнгүй л сэтгэл нь хөдөлж, хотын гудамжаар хосууд алхалж, хайрын тухай шивнэж, гараас нь хөтлөөд алхах хүнгүй нэг нь хэн нэгний тухай гэгээн гуниг зүрхэндээ тээж, хайрын дуу уянгалж, хайрын шүлэг урсаж хосуудын инээд ганцаараа алхах хэн нэгний зүрхийг зүсч байхад би ердөө ганцаараа урьд байсан ч одоо үгүй тэр нэгэн хүний тухай сониучхан бодол зүрхэндээ тээж байсан юм. түүний тухай мэдэх хүн ховорхон тэгэхдээ дотор сэтгэлийг нь ойлгодог байсан нь бүр цөөхөн байсан тэр нэгэн хүний тухай би бодож өнгөрөөлөө.  түүнээс үлдсэн юм нь ердөө л хэдхэн тооны бичлэгүү...

бичсэн: Aagiisaa төрөл: бодол | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 584
2008-04-02, 05:00

энэ бол зүгээр л миний гуниг

би сая өөрийгөө гуниггүй хүн гэж нотлох хэдэн арван мөр зүйл бичээд бүгдийг нь устгачихлаа. цөөхөн ч гэсэн хэдэн минут бодож бичсэн ч би огт харамссангүй ээ. худлаа инээд инээмсгэлсэн царайгаар өөрөө өөрийгөө өрөөл бусдаас бүү хэл  өөрөөсөө нууж жинхэнэ уйтгар гунигаа түр зуурийн харамсал мэтээр харуулахыг би хүссэнгүй ээ. чадах ч үгүй юм байна.  гэхдээ би дандаа тэнгэр нөмөрчихсөн юм шиг явдаггүй гэрлийн шон мөргөж толгойгоо хавтгасан мэт алхадаггүй ээ. хэсэгхэн ч гэсэн би гунигаа үргээж инээмсгэлдэг. гэнэн нас, дурлалын тэнгэр, гэрэлт хайр, гал халуун сэтгэл, ганган охидын алхаа, дөлгөөнхөн ...

бичсэн: Aagiisaa төрөл: бодол | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 441
2008-03-18, 03:16

чив чимээгүйн дунд би . . .

Би дэндүү их дураараа зантай болохоор миний хажуугаас хүмүүс зугтаана. харин би ганцаардаж үлдэнэ. ямар нэг юмыг маш ихээр хүснэ гэхдээ бусдыг төвөгшөөнө. азгүйтэл бас дургүйцэлээр хань хийнэ. амраг сэтгэл хайр дурлалаас ганцаараа зугтаана. миний амьдралын дундаар хэн нэгний хайрын гол урсахад би дургүйлхэнэ. харин өөр голыг хүлээнэ. гэхдээ тэр гол миний зүрхэн дундуур урсахад би зугтаана. би бороонд дуртай. гэхдээ цасанд ч бас  . . .  би болзох дуртай гэвч миний хүсэх болзоо надад үл тохионо. би бодолд дарагдана. бусдыг хүлээж гэхдээ надад тэр болзоо  үл ирнэ. надаас зугтаана аль эсвэл би зуг...

бичсэн: Aagiisaa төрөл: бодол | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 466
2008-03-11, 04:26

хүний тухай хэдэн үг

Хүн бүр л өөрийн гэсэн үзэл бодол хүсэл мөрөөдөлтэй. Хил хязгааргүй орших хүний оюун санаа гайхамшигтай хэрнээ басхүү аймшигтай. Хэдэн мянган хүнийг хөнөөх чадалтай тэсрэх бөмбөг, цөмийн зэвсэг, галт зэвсэг гээд л дурьдаад байвал олон олон хөнөөлт  зүйлийг хүн төрлөхтөн л бүтээсэн. Хүмүүс зовж шаналж уйлж байгаа шалтгаан нь бас л хүн өөрөө л ихэнхдээ байдаг. Байгаль дэлхий хүртэл өөрийг нь хайрлаж чадахгүй байгаа үр хүүхэд болсон хүн төрлөхтөнд гомдсон сэтгэлдээ дийлдэн цунами, газар хөдлөлт, хүчит салхи илгээх мэт санагдана. Сайн сайхан аз жаргалаар дүүрэн байг гэж бид өөрсдийн амьдралд ерөөд...

бичсэн: Aagiisaa төрөл: бодол | (5) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 511
2008-03-11, 04:14

би гэдэг хүн чинь

бүсгүй заяа

бүтэн хайрыг хүртэх жамтай

бүлээхэн нэг амьсгал

харин чамайг хайрлах нь

харвах одны дохиолоо

хагацаж одоо салах нь

харанхуй шөнийн зэрэглээ

зүгээр л чамайш хайрласаны минь төлөө

зүсээ хувиртал чи бардамнах хэрэггүй

зүүд зэрэглээ шиг чи ердөө солонго байсан байж мэднэ

зөвхөн чиний инээмсгэлэлд ч би дурласан байж магадгүй ээ

 

...
бичсэн: Aagiisaa төрөл: бодол | (3) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 629
2008-03-08, 02:35

энэ бол зүгээр л миний гуниг.

зүгээр л би одоо гуниглаж байна. хавар болж гадаа дулаарч, үдэш нь хүртэл намуухан болж байгаа болохоор би гуниглаж байна. Зүгээр л гуниглаж байна. Гэхдээ миний энэ гунихрал зүгээр бороотой өдрийн бодол шиг нар гархад цэлмэх түр зуурийнх. тийм ээ энэ миний л гуниг. энэ гунигт минь буруутан гэж байхгүй гэхдээ бас аврагч байхгүй. энэ бол зүгээр л гунихрал. хэдийгээр миний зүрх шаналж, хэрцгий хайрын дор яраглуулаагүй ч гэсэн би ихээр гунигладаг. хэн нэгэн залуугаас болж биш харин хэн нэгэнг хүлээж үүссэн энэ гуниглалыг би ор мөргүй орхиж огтор даашинзаа өмсөөд бороотой үдшээр ганцаар алхаж гуниг...
бичсэн: Aagiisaa төрөл: бодол | (4) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 486