2011-12-04, 22:44

Хайрласаар байх уу чамайгаа би?

Зүрхний минь жаахан тольтон дээгүүр
Зүггүй гээнэн насны гомдол урсаад
зүгээр л энгээд дуусна гэж итгэхгүй ч
Зүсэж өвтгөсөн чиний гутлын мөр сэтгэлд тод байна
Хэзээнээс бүх зүйл ийм болсоныг санахгүй
хэнзхэн зүрхэнд чиний татсан тамхины иш дараастайг мэдэхгүй
хэн нэгнээс болж гомдож цөрөх ёсгүй сэтгэлд
хээв нэг чиний үлдээсэн сорив дараастай
Амьдрал гэж баялаг болохоор уйлахыг би хүсдэггүй ч
ахиж эргэж ирэхгүй дурсамжыг минь хутгалсан чамайг
Ариухан гэгээхэн хэвээрээ зүрхэндээ мөнхлөхийг хүсдэг
Арчаагүй гэнэн сэтгэлтэй бүтэлгүй хонгор айль минь
Надаар тоглосон бүхний чинь хариуд би хайрлая аа
намайг зово...
бичсэн: Aagiisaa төрөл: шүлэг | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 728
2011-12-02, 19:33

Эргэж битгий хараарай

Өчнөөн жил дасаж хайрласан дурлал минь
Өнө мөнхөд хагацахгүй гэсэн гэнэн хүсэл минь
Өөрөөсөө нууж өнөөтэй золгосон хайр минь
Өнгө мөнгөнд хууртаад намайг гомдоосон хонгор минь
Эргэж битгий хараарай гунигтай үлдсэн нүдийг минь
эЭрхлүүлж бүү аргадаарай тэсгэл алдсан зүрхийг минь
Чамдаа хайртай болохоороо гунигаа үргээж аргадсан чи ойлгоогүй
Чамайг эгэсэндээ зүрхээ булшилсан хайртай нь
Эргэж битгий хараарай надруугаа
Эрхэлсэн харц байвал хэзээ ч бүү тоогоорой
Дурлал хорвоод ганцхан байдаггүй ч
Дахиж олдохгүй нандин байдаг нь үнэн
Дасна гэдэг дураар болдог ч
датагдаж хайрласан байж гомдоож зовоож болно гэж үү...
бичсэн: Aagiisaa төрөл: шүлэг | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 659
2010-03-20, 15:30

Би бүсгүй хүн болж . . .

Шүлэг хэлж сүү өргөх гэж бүсгүй хүн болж

Шүүрс алдуулж хайрын зурвас авах гэж бүсгүй хүн болж

Шандаст хөлгийн зоон дээр туг шиг асах эрийн хийморьт жавхаажих гэж

Шөнийн зүүдэндээ ч үрээ харамлан өмөлзөх бүсгүй хүн болж би.

Сул асгасан гэзэгээ ханийнхаа алгаар илбүүлэх гэж

Сувдан мөнгөн даруулгаар шинийн сардаа гоёх гэж

Сарны туяа ханийн толгой нэвтлэн тусхад

Санчигандаа буурал суулаа ч үрийнхээ төлөө хурайлах гэж бүсгүй хүн болж би.

Өглөөний алтан нарыг өрхнийхөө оосроороо даллах гэж

Өнгө алга хорвоог бүүвэйн дуугаараа зөөллөх гэж

Үдшийн сарны гялбаанд долоон бурханд залбирах гэж

Үзэмж төгсөө гайхуу...

бичсэн: Aagiisaa төрөл: | (6) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 1613
2010-03-20, 15:30

Уртаас урт гүн шөнийн бодол шиг

Уйлуулаад орхидог анхны хайрын гомдол шиг

Энхрийлэл нэхэж шаналах миний жижигхэн дэвтэр

Энэлэн шаналсан зүрхний минь тайвширлын талбар болно.

Уйлагнаж хоцордог анхны гэнэн болзоонд

Урваж шарвахгүй гэх гэнэн хонгорын сэтгэлээр

Уйтгарлаж бас урвагнаж үлдсэн сэтгэлд

Ухаангүй хайрласан тэртээ холын дурсамжаа саналаа

Огтор даашинзны хорвой салхины элбээнд хийсэж

Охин хонгор сэтгэлээр дэврүүн хүслээ тээсэн

Орхихыг хүсдэггүй ч орхихгдож үлддэг

Орь залуу насны минь гэнэн ариун хайр минь ээ.

Сүүмэлзэн үлдэх зэрэглээ шиг бүдэг бадаг дурсамжиндаа

Сэтгэлээ чагталж, үнэнч ариуны...

бичсэн: Aagiisaa төрөл: шүлэг | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 771
2010-03-20, 15:28

Ээжээ би таны үргэлжлэл

Зүүнээс ургах нар цэцэгсийн дэлбээнд уусхад

Зүрхний хайртай ижий минь амьнаасаа амьруу минь урсдаг

Зураг шиг өнгөрөх амьдрал зүүний цохилтоор хөгширхөд

Зүггүй багын минь насруу ухаарал болж урсдаг ижий минь

Дотогшоо урсгалтай зүрхний судсан судлаар

Догол мөр эхлүүлж шүлэг тэрлэж суухад

Долоон бурхан одонд сүсэглэн залбирах ижий минь

Дотроо нүүж надруу хайраараа урсах ижий минь

Хоног хоногоор надруу урсах ижийнхээ

Хэзээ ч тасрахгүй үргэлжлэл нь би юм болохоор

Таныхаа сэтгэлээс ухаарал хайж нялхарахдаа

Талын цэцэгсийн шүүдрээр мөнгөн дэвсэг дэлгий гэсийнмаа.

Хайрлан энхрийлж үнсэлтээрээ надруу урсах и...

бичсэн: Aagiisaa төрөл: шүлэг | (6) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 5077
2010-03-17, 20:38

дураараа хайрлах гэсэн ер болохгүй
дургүй хүрлээ гээд орхий гэсэн бас чадахгүй
догдолж суугаад хүлээнэ гэсэн дэндүү удаан
даанч энэ хайр намайг их зовоох юм даа.
бичсэн: Aagiisaa төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 895
2009-12-17, 19:07

Хайр намайг тарчилааж бас хамгаас илүү их жаргаадаг

Хайр намайг зовоож, сэтгэлийг минь урж, уурыг минь барж, нулимсыг минь урсгана. Тэгсэн хэрнээ тэсэлгүй тэмүүлүүлж, түүний тухай гэгээн мөрөөдөлд хөтөлж, бусдаас илүү жаргалыг мэдрүүлж, бадаг шүлэг цээжнээс минь урсгадаг. Хайрыг би жаргал гэж нэг эндүүрээд харин уйлсан хойноо шаналал гэж андуураад жаргал зовлоныг аль нь болохыг мэдэхгүй.  Жаахан хүүхэд шиг тээнэгэлзэж явна. миний хайр агуу болохоор тэр намайг хайрлана гэж бурхан биеийг минь бүтээсэн гэдэг шиг сохороор итгэж, бусдыг өөрөөсөө түлхэж бүтэхгүй байсан ч энэ уяанд би дөнгөлүүлж орхиж. гэтэл хайр гэдэг хар цагааны зааг, халаглал зовло...
бичсэн: Aagiisaa төрөл: бодол | (6) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 873
2009-12-14, 15:28

Өнгө . . .

Тэнгэр уг нь цагаан өнгөтэйсөн харин одоо хумсын толион  чинээ ч цэнхэр өнгө нүднээ тусахгүй байна. Нэлийсэн цайвар өнгөөр будагдаж, цэнхэр байсан тэнгэр дүнсийнэ. Сэтгэл нэг л уйтай. Уг нь хайр минь час улаан өнгөтөй байсан юм. Харин одоо улаан өнгө ор мөргүй арилж оронд нь нулимс түүнийг саарал болгож загалтуулж байна. Миний дотор энэ өнгүүд холилдож, миний бодол хар цагаан сүлэлдэж, хайрлахын зовлон харанхуй шөнийн зүүдийг минь яраглаж байна. Зүүдний минь өнгө хүртэл бараансаж, зүггүйхэн мөрөөдөл минь хүртэл харлаж, зүгээр л түнийгээ санах минь шаналал болж зүгээр л энэ бүх өнгө хувьсаж бай...
бичсэн: Aagiisaa төрөл: бодол | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 878
2009-12-11, 12:58

Би чамд хайтай


"Би чамд хайртай" энэ үг энэ дэлхий ертөнц дээр байдаг хамгийн ариун нандин сэтгэл зүрхийг эзэмдэж чаддаг ид шидтэй гэж би боддогын. Харин улс үндэстэн бүр өөрийн төрөлөх хэлээр өөр өөрөөр хэлдэг ч үүнийг сонссон хүн бүрийн зүрх хүчтэй цохилдог гэж би итгэдэг. Ингээд та бүхэндээ доорх сонирхолтой мэдээллийг хүргэе. 
Англиар - I love you
Африк хэлээр - Ek het jou lief
Албаниар- Te dua
Арабаар - Ana behibak (эрэгтэйд нь)
Арабаар - Ana behibek (эмэгтэйд нь)
Армениар- Yes kez sirumem
Бенгалид- Ami tomake bhalobashi
(pronounced: Amee toe-ma-kee bhalo-bashee)
Белорусь - Ya tabe kahayu

Болгарь - Ob...

бичсэн: Aagiisaa төрөл: Нийтлэл | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 880
2009-11-30, 10:41

Нулимснаас өөр юу ч болсонгүй

Тэртээ холын замд чамайгаа үдэхийг хүсэхгүй ч
Тэнэгтээ би ингэж шаналж суухыг тэвчихгүй нь
Зөндөө л их чамд итгэлээ харин одоо цөхөрч байна
зөндөө л удаан чамайг хүлээлээ харин одоо гомдож байна
Уйтгарыг минь дэврээлээ өөр юу ч болсонгүй
Уйлах минь л олширлоо жаргал ирсэнгүй
Ухаангүй хайрласан сэтгэл минь шаналлаа
Уучилсаар байгаад харин одоо хэтэрч байна
Эрхлүүлж хэлдэг тэр үгс чинь одоо нисэн одчихож
Энгэрийг чинь дэрлээд уйлах гэхээр надаас холд л байхын
Эхлэл бүхэн жаргалтай байдаг гэж үнэн юм билээ
Энийгээ харин үргэлжлүүлж чадахгүй байгаа нь бид юм уу
Дууг минь сонсоод харилцуураа салгаж ба...
бичсэн: Aagiisaa төрөл: шүлэг | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 803
2009-11-18, 12:12

Сэтгэлийг минь хов хоосон болгоод намайг тэр авчихаж
Санаж шаналахыг минь дүүргээд надад тэр өгчихөж
Дууг минь хүртэл цөөрүүлээд надаас тэр авчихаж
Дурласан гэдэг үгийг олшируулаад надад бас өгчихжээ


бичсэн: Aagiisaa төрөл: | (3) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 756
2009-11-13, 10:31

Ээждээ бичсэн сэтгэлийн минь үгс

бичсэн: Aagiisaa төрөл: шүлэг | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 697
2009-11-12, 16:52

Харин . . . Гэтэл . . .

Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв үзэх эрхтэй бол энд дарж орно уу.
бичсэн: Aagiisaa төрөл: шүлэг | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 15
2009-11-12, 16:30

Чи миний гунигыг . . .

Намайг зөндөө уйлуулчихаад
Юу ч болоогүй юм шиг л
Намайг зөндөө гуниглуулчихаад
Яагаа ч үгүй л юм шиг
Яг л навч унаж, салхинд хийсэх мэт
Яг л яруу найраг урсаж, сэтгэл хөглөх мэт
Яг л ганцаардсан сэтгэлд хур шиврэх мэт
Яг л миний зүрхийг чинжаалын ирээр сийчих мэт
Ингэж дэндүү их шаналагачихаад
Инээд хөөрийг минь тасалдуулчихаад
Бодлын минь нууранд түрэн орж ирчихээд
Бодол санааг минь алсын алсруу хөтөлчихөөд
Юу ч болоогүй юм шиг чи чимээгүй инээмсэглэж
Янаг хайрын минь дууг эндээс бүүр үлдчихжээ.
Хуруун доор минь одоо чимээгүй нойрсож
Хаялах цас шиг сэтгэл хөглөх
Чиний даралтаас гарах тэр нэгэн ...
бичсэн: Aagiisaa төрөл: шүлэг | (3) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 528
2009-11-11, 12:22

Нүцгэн гуниглал

Гадаа хүйтэрч байхад
Салхи сэрүүсч байхад
Нар буцаж байхад
Модод нүцгэрч байна.
Тэд навчисаа гээж
Тэгээд гунигтайяа бөхөлзөж
Тээр тэндхийн холыг зорих
Тэнгэрийн амьтадыг холд үдлээ.
Газраас тэнгэрт өндийж ургасан
Ганцхан өнчин навч дүүжигнэх
Хөөрхий гунигт энэ мод
Хөхөөн өвлөөр нүцгэн гуниглана.



бичсэн: Aagiisaa төрөл: шүлэг | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 512
2009-11-03, 14:06

Чамайг би одоо үзэн ядаж байна
Чин сэтгэл минь гомдож байна
Өөрийг минь злвллж байгаа чамайг
Өөдгүй гэж хараамаар байна
Зүрхийг минь эзэмдэж булаачихаад
Зүгээр л чи надаас хол байх юм
Зөндөө их санаад байхад
Залгах чинь хүртэл цөөрөөд байх юм 
Хэзээ ч минийх болж чадахгүй байж
Хэдий болтол намайг зовоох вэ
Хайртай гэж ам бардам хэлэхгүй байж
Хайрлах зүрхийг минь хэдий болтол тарчлаах вэ
Үнэнээ хэлээч чи надад
Үзэн ядах сэтгэлийг минь аргадаач
Үгүй бол зүрхийг минь суллаач
Үргэж нисэхийг минь битгий хориоч

...
бичсэн: Aagiisaa төрөл: шүлэг | (4) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 521
2009-04-15, 15:58

Баг

Миний хамгаас сайн мэддэг хэн ч билээ дээ нэг хүн, тэр ганцаараа байх дуртай. Бас уур дургүйцлээ тэр дор нь гаргах дуртай. Гэсэн ч тэр үргэлж бусдаас айж явдаг. Түүний бяцхан зүрхэнд үргэлж айдсын сүүдэр гүн гүнзгий оршин байдаг болохоор тэр үргэлж нүүрэндээ багтай байдаг. Гэсэн ч бусад хүмүүсийн түүний энэ багыг огтхон ч олж хардаггүй тэр ч бас өөрийнхөө энэ багын талаар сайн мэддэггүй. хэрвээ өөрөөс нь илүү хүн байвал тэр ухаантай хүний баг зүүж өнгөлөн далдлалт хийнэ. хэрвээ сул дорой нэгэн таарвал эрх мэдэлтэн мэт болж өөрйигөө хуурна. хэрвээ өөрөөс нь илүү нэгэн байвал тэнэг гэж түүний нү...
бичсэн: Aagiisaa төрөл: | (7) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 622
2009-04-15, 11:51

haa negteegees nadaad az jargal nisch irne gej bi ogt huleedeggui
hachihrhal ihtei horwood gunig buhen nadiinh gej bodoogio


бичсэн: Aagiisaa төрөл: | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 596
2009-01-19, 12:28

харамсаад ч барахгүй он жилүүд яг одоо урдуур минь урсаж байна
харуусал гуниг зүрхэн дундуур туучиж байна.
хайрлах хүсэл байвал зүрх дотроо цоожилж байна
харахыг хичнээн хүсэвч бусдын өмнө ичээд байна.
миний зүрхний гүнд гуниг болж шивэрч байгаа түүний төлөө
миний бодлын тэнгэрт уйтгар тээх дэвэлтийн чинь төлөө
миний нулимсыг асгаруулах ганцхан тэр тэврэлтийн төлөө
миний зөндөө хүлээдэг тэр хэдхэн үгсийн төлөө
өмнө минь хичнээн байвч бусдынх болсон чиний төлөө
өглөө бүр хамт байхыг хүсдэг дүрийн чинь төлөө
өөрөө атгаад авмаар чиний тэр гарын чинь төлөө
өрөөлөөс ичихийг ма...
бичсэн: Aagiisaa төрөл: | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 488
2009-01-13, 20:09

Амьдралын дундуур чимээгүйхэн урсах тэр жаахан горхи бол миний нулимс. Харуусаж гомдож, зөндөө ихээр айж байсан ч бүгдийн төлөө гэх тэр хайраар минь бүтсэн жижигхэн зүрхэн хадыг нэвтлэн гарч үл чадах чадал муутайхан горхи. Миний нулимс. Дэндүү ихдээ биш зүгээр харуусал гэдгийг сайтар ойлгодогдоо магадгүй тэгэж их урсдаг байх. Уйлаж байхад минь хүмүүс намайг хараад зарим нь гайхаж, ундуйцдаг байх. Гэхдээ энэ миний хувьд зөөлхөн үлээх салхи адил зүрхний минь гүн дэв дэвтэрт ганц үг ч үл бичиж чаднам. Дандаа л гуниглах гэх зүрх ганц нэгээр хагдрах өвсний ширхэг шиг нам гүмхэн нэг л мэдхэд арилана...
бичсэн: Aagiisaa төрөл: | (5) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 531