2009-11-12,16:30

Чи миний гунигыг . . .

Намайг зөндөө уйлуулчихаад
Юу ч болоогүй юм шиг л
Намайг зөндөө гуниглуулчихаад
Яагаа ч үгүй л юм шиг
Яг л навч унаж, салхинд хийсэх мэт
Яг л яруу найраг урсаж, сэтгэл хөглөх мэт
Яг л ганцаардсан сэтгэлд хур шиврэх мэт
Яг л миний зүрхийг чинжаалын ирээр сийчих мэт
Ингэж дэндүү их шаналагачихаад
Инээд хөөрийг минь тасалдуулчихаад
Бодлын минь нууранд түрэн орж ирчихээд
Бодол санааг минь алсын алсруу хөтөлчихөөд
Юу ч болоогүй юм шиг чи чимээгүй инээмсэглэж
Янаг хайрын минь дууг эндээс бүүр үлдчихжээ.
Хуруун доор минь одоо чимээгүй нойрсож
Хаялах цас шиг сэтгэл хөглөх
Чиний даралтаас гарах тэр нэгэн аялгуу нь
Чихэнд минь мөнхөд гуниг шиврээж эгшиглэх үү


бичсэн: Aagiisaa төрөл: шүлэг | (3) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 528

Сэтгэгдэл:

bs sonirholtoi boljee
Бичсэн: arch_tseegii хэзээ: 17:03, 2009-11-12 | Холбоос | |
чамайг эхлээд хэн нэгний тухай бичиж гэж бодсон чинь чи хөгжим тэр дундаа төгөлдөр хуурын тухай бичээ юу сайхан болжээ
Бичсэн: тэнгэр (зочин) хэзээ: 16:50, 2009-11-12 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)