2008-04-21,12:11

харц

өчигдөр надтай нэгэн залуу автобусанд  зөрлөө. түүний харц нэг л дөлгөөнхөн. тэр харц миний харцыг өөртөө татах нь сэтгэл өвдөгнө. харин зүрх минь тэр харцанд шунаглана.   тэр миний өөдөөс харан зогсоно. харин би түүний дэргэдээ зогсоосой гэж хүснэ. гэвч үгүй. тэр тэнд ганцаараа л зогсоно. би мөрөөдлөө. түүнтэй хамт байна гэж. танихгүй биш танидаг. тэгээд тэр надад хайртай гэж бодлоо. тэгээд дотроо л догдоллоо. зүрх баясана. тэгсэнээ болиод тэр манай цонхны доор намайг хүлээдэг гэж даварч бодлоо. тэгтэл тэр надруу хараад инээмсгэллээ. миний бодлыг мэдсэн мэт би сандарлаа. тийм юм гэж юу байхав дээ. тэнэгтэж байхгүй юу би. тэгтэл тэр миний хажууд ирж суулаа. зүрх минь хурдан бүр дэндүү хурдан цохиллоо. би түүнийг барьж ядна. нэг буудал хоёр буудал . . . газар хорогдсоор тэр хаана буух бол гэж би бодно. гэвч асууж үл чадна. утга учиргүй гэнэ бодолдоо дарагдан би явсаар . . . харин тэр намайг анзаарсан үгүй юу бүү мэд. надруу нэг хараасай гэж би хүснэ. гэвч тэр намайг биш цонх ширтэнэ. би гуниглана. үгүй ээ гэтэл тэр цонх биш намайг харж байлаа. би мэдээд биеэ барьж үйлдлээ цэнэлээ. тэнэг ч юм шиг. /хэ хэ / гэтэл тэр надаас цаг асууна. би хаируллаа. гэтэл тэр надад баярлалаа ч гэж хэлсэнгүй. хэдэн буудал өнгөрсөнийг ч мэдсэнгүй нэг мэдсэн тэр бослоо. тэгээд хаалга чиглэн алхалаа. тэгээд тэр буугаад явчихлаа. тэр харц одоо энэ автобусанд байхгүй тэрийг анзаарсан харц ч надаас өөр энд байгүй байлаа. тэгээд би цонхоор түүнийг сүүлчийн удаа харлаа. гэтэл тэр өөр нэгэн харцтай ханьсан алхалаа хамгийн тэнэг нь тэр давхараатай тэгээд бас тень тавьсан харцтай ханьсан алхалаа. би үлдлээ. ганцаар . . . гунигтай . . . дуу муутайхан . . .  уйтгартай  . . .уруу царайтай  . . . би үлдлээ. гэвч намайг өөр нэгэн харц ширтэж байгааг би анзаарлаа гэвч энэ харц миний хайж байгаа харц биш байлаа.  

бичсэн: Aagiisaa төрөл: дурсамж | (5) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 565

Сэтгэгдэл:

eegii
hhe yun huurhiin ^^ tm zuiltei uchirsan n az shdee

yahuudee uur neg harts bgaa l blguide

``
Бичсэн: Зочин хэзээ: 17:18, 2011-05-08 | Холбоос | |
эмзэгхэншүү
Бичсэн: semberuu (зочин) хэзээ: 19:03, 2008-12-09 | Холбоос | |
ohid
охид та нар их мэдрэмтгий улс
Бичсэн: Зочин (зочин) хэзээ: 00:54, 2008-10-12 | Холбоос | |
adilhan
Бодоод байхад бугд л адилхан юм даа Хун л юм болохоор учирч, дурлаж, хайрладаг.
Бичсэн: bbaasanjargal (зочин) хэзээ: 14:14, 2008-08-15 | Холбоос | |
aztai hog we?
хэ хэ тэр чинь яасан азтай харц вэ? чамтай тулсан тэр харц минийх биш нь ямар харамсалтай вэ? даанч яаж сайхан байгаад би чиний харцыг татаж чадахгүй л дээ гэхдээ.... хэ хэ хэ найз минь чамтайг өөр бүр сайхан харц өдөр бүр ширтэж өдөр бүр сайхан уруулийн амтийг мэдэрүүлж өдөр бүр эгэл даруухан хоолой чамд хайрийн үг шивнэх болноо. чи түүнд итгээрэй чамд амжилт хүсий (энэ * үсэг нь хаана байгаан болоо) happy
Бичсэн: DESI (зочин) хэзээ: 17:27, 2008-04-21 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)