2008-03-27,05:53

Хайрын мөнгөн шагай

Энэ хорвоод миний хамгийн анх сайхныг нь мэдэрсэн улирал гэвэл намар. Газар дэлхий гандаж, сэрvvн унадагт нь би хэзээ ч дургvй байгаагvй. Алтан шаргал өмсгөлөө нөмөрсөн гайхам хорвоогийн гэгээн тунгалаг өнгийг хараад хэний ч сэтгэл нэгийг бодлогоширно. Vр жимс боловсорсон байгалийн цогц vзэсгэлэн, баян тансагийг бvрдvvлэх тэр л оргил vзэмж ганцхан намар л болдог. Тэр жилийн намар Ганбат маань хотод дээд сургуульд сурахаар болж, хуруу даран хоногоо тоолон яарч, харин би сэтгэлдээ хөнгөн гуниг тээх боллоо. Ганбатын уургаа хөндөлдvvлчихсэн адуу малдаа давхих нь эрэмгий авхаалжтай, сэтгэл бахдам харагдаж, намайг сэмхэн мөрөөдөлд умбуулна. Тvvнийгээ би нууцхан хайрлаж зvрхэндээ нуусан байлаа. Ганбатын явах өдөр ойртсоор л хоног хугацаа тэгж их хурдан өнгөрдгийг тэгэхэд л ба гайхан бухимдсан. Ганбатын хот руу явахынх нь өглөө эртээ хонио туусаар харзны өндрийн баруун хяр дээр гарав. Жижигхэн довцог хадан дээр суун тэднийхээ гэрээс гарах хvмvvсийг нэг нэгэнгvй дурандлаа. Том гэрээс нэгэн хvрэн дээлтэй хvн эмээл барин алхасаар хэцэнд уяатай өндөр хээр морийг эмээллэж мордов. Тэр хvн гол уруудан хатирсаар гэнэтхэн миний зvг эргэлээ. Дөтлөн айсуй морьтныг таних гэж дурандсаар. Би нvдэндэ ч итгэсэнгvй. Vнэхээр Ганбат ирж явдаа. Тэр улам дөхсөөр дэргэд ирж дөрөө мултлахад сая л нэг ухаанаа лож хөхөртөл атгасан дурангаа нууж ядлаа. Сэтгэл догдлон нэг л тогтворгvй. Ганбат над руу халгасхийн ойртож, яльгvй гунигтай хоргодсон нvдээр инээмсэглэн харж,
-Хонь сайн хариулж явна уу гэлээ. Хоолойд ямар нэгэн юм тээглэчихээд дуугарах гэтэл нулмис гарчих гээд тун ч болсонгvй. Харин Ганбат миний энэ зовлонг ойлгож, хариу хvлээлгvй, борхон гарыг минь шvvрч бариснаа хээрийн салхи нэвт шингэсэн ханхар цээжиндээ толгойг минь наав. Миний сэтгэл гал халуунаар улам шатаж, тvvнийгээ ингээд явчихна гэхээс гол харлан ямар нэг юм өгмөөр байвч, юу өгөхөө мэдэхгvй халгаж, халгаж, баруун хацар дээр нь ичингvйрэн байж, тэвдvvхэн vнсээд авав. Тэгтэл Ганбат минь хvvхэд шиг баярлан хөөрч нvvр нь улаа бутарч, намайг тэврэн vнслээ. Халуу дvvгсэн 2 хацрыг минь ажилд борогшиж, хатуурсан гараараа хvрч ядан зөөлөн илбэж, мартахын аргагvй сайхан харцаар удаан гэгч нь ширтэснээ хот руу зvглэдэг улаан зам дээр тоос хадаан хурдалж буй цагаан машиныг заан,
-Би чамайгаа удахгvй ийм машинаар ирж авна. Чи минь хvлээгээд л суудаг юм шvv гэж захив. Тэгснээ vргэлж хvзvvндээ явах мөнгөн шагайгаа тайлж миний гарт атгууллаа.
Ай намар чи энгvй баян шигээ хvний сэтгэлийг ч бас хайраар бялхаадаг ажээ. Бие сэтгэл минь хөнгөрөн нисмээр ч юм шиг, хонин дундуураа зvсэж гvймээр ч юм шиг, ямар нэгэн хайрын дуу, тэнхээ мэдэн дуулмаар ч юм шиг . . .   / www.sexandlove.sr.mn s awsay bolno./

бичсэн: Aagiisaa төрөл: өгүүллэг. | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 546

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих



:-)