2008-03-11,04:26

хүний тухай хэдэн үг

Хүн бүр л өөрийн гэсэн үзэл бодол хүсэл мөрөөдөлтэй. Хил хязгааргүй орших хүний оюун санаа гайхамшигтай хэрнээ басхүү аймшигтай. Хэдэн мянган хүнийг хөнөөх чадалтай тэсрэх бөмбөг, цөмийн зэвсэг, галт зэвсэг гээд л дурьдаад байвал олон олон хөнөөлт  зүйлийг хүн төрлөхтөн л бүтээсэн. Хүмүүс зовж шаналж уйлж байгаа шалтгаан нь бас л хүн өөрөө л ихэнхдээ байдаг. Байгаль дэлхий хүртэл өөрийг нь хайрлаж чадахгүй байгаа үр хүүхэд болсон хүн төрлөхтөнд гомдсон сэтгэлдээ дийлдэн цунами, газар хөдлөлт, хүчит салхи илгээх мэт санагдана. Сайн сайхан аз жаргалаар дүүрэн байг гэж бид өөрсдийн амьдралд ерөөдөг. Харин өрөөл бусдадаа атаархаж муу муухай зүйл хийж хүсэх нь байдаг. Ичмээр юм. Энэ бүхэн хүний шуналт зан авир өөрийгөө л гэх арчаагүй сэтгэлийн үүдэл билээ.  Хүн гэж хайрлаж өрөвдөх нинжин сэтгэлийн эзэн нэгэн гэлээ ч хараал хэрцгийлэлийн эхлэл гэдэгтэй маргах нэгэн ховор. Хүн хүний амьдрал гэдэг өчүүхэн богинохон. Гэхдээ зөндөө олон болмжтой. Энэ амьдрал энэ орчлон энэ дэлхий энэ хүн төрлөхтөн юуний тулд амьдарч юуг үзэн ядаж хайрлах учиртайгаа сайн ойлгохгүй байгаа мэт сэтгэгдэл төрнө. Бие биелүүгээ уйлайран дайрах зэрлэг ноход адил нэг нэгнээ хараал ерөөлийн үгээр булж нүднээс далдуур хэл ам хэрүүл зарга хийж байдаг хүн төрлөхтөнг би өрөвднөм. Гэхдээ өрөвдөж байна гэх би ч бас л хүн. Би бусдаас тийм өөр биш ээ тэдэнтэй л адилхан хараадаг, хайрладаг, үзэн яддаг бас баярладаг. Гэхдээ би уучилж чаддаг. Уучлал гэдэг агуу зүйл гэхдээ уучлалт гуйж амьдрах хэцүү. Амьдралын аз жаргал нь бусдаар хайрлуулж бусдыг хайрлах гэж би итгэдэг болохоор би хайрыг хүсдэг хүсээд олдохгүй бол уйлдаг. Олдоод итгэл алдахаар нь би гомддог. Би ийм л хүн хэд хоногын өмнө надад нэг хүн "би хүн л байхыг хүсдэг. зүгээр л хүн байхыг хүсдэг" гэж хэлсэн энэ үгийн цаана юу байна вэ? миний хувьд хүн байх гэдэг юу гэсэн үг. Харин түүний хувьд юу гэсэн утга вэ энэ мэтчилэн хүн бүр хүн гэдгийг өөр өөрийнхөөрөө тайлбарлана. Харин би ердөө л  хариултыг нь мэдэхгүйдээ хэн нэгнээс хариулт хайсан хүн гэдгээ л мэднэ. Би мал адгуус зэрлэг нохой биш хүн. Гэхдээ хэр хүн гэдгээ л мэдэх гэж бас жинхэнэ хүн шиг байхыг хүсэж явдаг нэгэн.  

бичсэн: Aagiisaa төрөл: бодол | (5) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 511

Сэтгэгдэл:

хүний тухай хэдэн үгт бичсэн сэтгэгдэл
хүн гэдэг чинь өнөөдөр хоёр гар, хөл, толгой гэх мэт хэлбэрийн ойлголтоор тодорхойлогдохоо байчихжээ.

учир нь мэдээллийн зуунд робот гэх мэт гараад ирчихсэн, хүнийг бухимдуулж байна. бухимддаг, инээдэг . . . гээд л сэтгэлээрээ л хүн энэ дэлхий дэх бусдаас ялгагдаж байх шиг байна  даа.
Бичсэн: galbaatar хэзээ: 19:41, 2008-03-18 | Холбоос | |
Бас нэг үг

Хүмүүс ач тус, гомдол хорслыг л мартдаг юм биш. Бүр өөрт нь тус хүргэсэн хүнийг үзэн ядаж, өөрийг нь гомдоосон хүнийг өршөөх дуртай байх нь ч бий. Ач тусын хариуд талархах, гомдоосны хариуд өшөө авах шаардлага бидэнд дөнгө шиг санагддаг. Хэн л дөнгөлөгдөж гинжлэгдэхийг хүсэх вэ дээ

нэг хар номон дээрээс харж байсийн /аюурзанаых байсан байх аа / надад яг одоо алга!! ахиад харахаараа хэн хэлсэнг нь бичинэ ээ ийм байсан бол уу гээд хэд ч засав даа
Бичсэн: uka хэзээ: 15:43, 2008-03-11 | Холбоос | |
бүх үг хүний тухай байдаг..
Бичсэн: bayasum хэзээ: 13:07, 2008-03-11 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)