2008-04-08,04:16

энэ би . . .

Хайр гэдэг

Хатуу яраглал дор талахлуулж

Хагацал гэдэг даруулаар

Дуугүйхэн бүчүүлж

Харгис дур гутам энэ хорвоод

Хаанаас яах гэж ирсэнээ ч мэдэхгүй

Хамаг бие сэтгэл зүрхээ бүрханд зориулавч

Хамуурхал ихтэй тэр бурхан

Хатуу дарч хуурамчхан шохоорхолоор намайг эзэмдэнэ.

Хорвоо гэдэг утга учир эхлэл төгсгөл үгүй энэ бухимдалд

Хөл толгой нуруу нугас хамаг биеээрээ эдэгдсэн би

Хөлчүү нэгнийг харцаараа зодож

Хөөрсөн бусдад далдхан амаархаж

Хөгшин залуу гэлтгүй бүгдийн хараан зүхэж

Хөөрхийлөлтэй зарим нэгэнд нь хоосон сэтгэлээрээ туслана.

Энэ би

Эхлэл төгёгөлгүй орчлонгын иргэн би

Энэ би

Ээдрээ бартайтай амьдралтаөй тэрсэлдэгч дайчин би

Энэ би

Ээж бас өөрөөсөө бусдыг таньдаггүй нууцхан би

Энэ би

Эрэмбэ дараалал нас намба алийг нь мэдэхгүй ойьоргон би

Зүүд гэгч хоосон зайд би эдүүлж

Зэлүүд хээр ганцаараа байна гэж дэмий уйлж

Зүгээр л тэр нэгэн залууг зүүдний зайдаа дэмий урьж

Зугуухан тэгээд хэн нэгэнг дуудхад

Зураг ул мөр юу ч үгүй замхардаг

Зэлүүд хээрийн өнчин улиас шиг

Зурлага зураас ба  ул мөр юу ч үгүй зуурдын би

Энэ би

Ичих зовох юу ч үгүй дураараа би

Энэ би

Ээдрээ бартаа юу ч тоохгүй догшин би

Энэ би

Эхлэл төгсгөл өрнөлөөс зугтах хулчгар би

Энэ би

Элбэрэл хайр онтхон ч мэдэхгүй томоогүй би                                Г.Ариунзаяа

2008 он.

бичсэн: Aagiisaa төрөл: шүлэг | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 378

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих



:-)