2008-05-26,15:16

тэнэглэл

зүрхэндээ уйлдаг хүн. нүдээрээ нулимсаа урсгадаг амьтан. зүүдэндээ хар дархдаа уймарч сэрдэг хүн. зүхэл хараал ерөөл алинд нь ч гомдож сэрдэг хүн. зүгээр тэгээд хэзээ үхэхээ мэдэж болдоггүй хорвоод өнгө мөнгөнд дурлаж өөрөө тэгээд бэртдэг хүн. өрөөл бусдад хүсдгээ өөртөө хүсдэггүй өөртөө харин хүсдэгээ бусдад ерөөдөггүй өөдгүй амьдралт хүн төрлөхтөн өөрийн минь хажууханд түм түмээрээ байна. өөрөө тэгээд би уймарч байна. хамгийн сайн гэх хүн нь нэр алдарт дуртай. өөдгүй гэх нь харин өөрийнхөөрөө байх дуртай өнгө алаг хорвоод хачихаа мэдэхгүй хүн. өөдөгүй бас тэгээд бусдад дээрэлхүү тэнэгүүд.  мэдэхгй юмдаа бид юуны төлөө амьдарч юуны төлөө тэмцэлдэнэ вэ? би лав таахгй юм байна. яах гэж бид энд ирдэг юм яагаад тэгээд хаачих гэж үхдэг юм.  үхэл гэдэг сэтгэл дундуур шуудуу ухаж түүгээрээ цусан зам татуулдаг гайхал. үхэх гэж төрсөн нь үнэн хүмүүс өөрөө тэгээд яах гэж бусдыг хөнөөнө вэ мэдэхгүй юм. намайг амьд байхад бусад надад ая тал засна яагаад гэвэл тэдэнд би их зүйл хий өгч чадна харин намайг үгүй болсон хойно хорь эсвэл хоёр хоноод мартана. тэр мэдээж би мэдэж байна. тэнэглэл  бас атаарха дүүрэн байдаг энэ хорвоод бид ирсэн шигээ буцаж чаддаггүй болохоор ирэх хэрэггүй байдаг ч юм бил үү?

бичсэн: Aagiisaa төрөл: бодол | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 439

Сэтгэгдэл:

hi
goy boljee!!! amjilt
Бичсэн: gvnbodol хэзээ: 23:51, 2008-05-26 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)