2008-07-20,14:09

Амьдрал гэдэг дэндүү түр зуурынх байдаг болохоор 
Аяархан дуулах дуу минь гунигынх байдаг юм болов уу даа. 
Аниргүйн дунд зүүрмэглэх нойронд минь 
Амраг минь намайг үлдээгээд явдаг нь уйлмаар юм 
хэд насалахаа хэлж болдоггүй хорвоод 
ханиа гомдоож яваа эрсийг хараад сэтгэл өвдөх юм 
хэдий хүртэл дургиж байхаа мэддэггүй орчилонд 
хэнтэй учирна гэж эрсийг гомдооно вэ бүсгүйчүүд минь
зүрх зүрхээ хайрлаж гэж төрдөг хорвоод 
зүг зүг тийш таран одох хүний амьдралд 
цусаар уйлуулж зовлонгоор дуулуулах 
цэвдэг нэгэн жам үргэлжилж байх юм. 
харцандаа гунигын нуур тээж 
хайрандаа гомдолын үсг цуглуулж 
хараал идсэн гэж ганцхан амьдралаа муучилж 
хөөрхийлөлтэй амьдрах нь 
хүмүүн бидний ёс болжүү дээ 
өөрөө би дэндүү сайхан биш гэлээ 
өөртөө дурласан бүхнийг эргээд хайрладаггүй ч гэлээ
өнгө алаг хорвоод хүн шиг амьдрахыг хүсдэгийн 
өөртөө тэгээд эзэн байхыг боддог юм.

бичсэн: Aagiisaa төрөл: шүлэг | (3) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 591

Сэтгэгдэл:

applause
Бичсэн: xvv хэзээ: 18:45, 2008-07-20 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)