2008-12-23,02:12

уйлна шүү


Бодлын тэнгэрт намуухан хаялах хайрын навчис

Болоогүй учралын зөөлөн үнсэлт хаврын салхи

Бодол сэтгэлд хар зам татуулсан нарийнхан тэр жим

Бадаг шүлэг зориулж чадахгүй эзэнгүй мөрүүд

Миний хэлэх үгс  юу болон өрөгдөж

Миний мэддэгээс өөр ертөнц өмнө минь амилахыг

Магад энэ зүрхэнд харвалтын сум тэсэрч

Мянган жилд ганцхан байсан хайрын галт уул тэсрэг.

Захгүй далайн дунд

Замгүй төөрсөн жижгхэн загас шиг бодлын оч

Зальжин этгээдийн зөөлхөн инээмсгэлэлд илбэдүүлж

Заяа төөрөг аль нэгэн ээ нулимаад орхиход бэлэн болж

Ганадашгүй энэ амьдралд тас харанхуй ертөнц шиг уйтгарлаж

Гамин бороон гэж талцан байсан үе шиг алингаа алдаж

Гадуурхал зэвүүцэл ихтэй энэ дэлхийд

Ганцхан өөрөөсөө би хайраа нууж чадахгүй нь ээ

Миний шүлгийг бусад ойлгохгүй бол би тоохгүй

Магадгүй бас чи анзаарахгүй байсан ч тунихгүй

Ганцхан сэтгэл минь өөрөө эргэлзээд байвал

Ганган зуны цэцгэс дээгүүр гудиггүйхэн алхаж байвал уйлна шүү.


бичсэн: Aagiisaa төрөл: шүлэг | (3) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 491

Сэтгэгдэл:

Saihan heljee Sanaa aldtal...
Blogoog hutlun yavuuldag buh humuus ene site_g ajiluuldag zugeer l orj unshdag buh humuust shine onii mend hurgey.
Setgel hursen gazar bie hurdegee gej...
Бичсэн: Зочин хэзээ: 23:49, 2009-01-04 | Холбоос | |
хамгийн сайн сайхан гэдэг хажууд байдаг харин хайрлаж болохгүй бүхэн зүрхэнд байдаг.
Бичсэн: ìºíõºº (зочин) хэзээ: 14:08, 2008-12-23 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)