2008-03-08,02:34

хайрла.

зүгэр л чи хэн нэгнийг хайрла

зуурдийнх байсан ч хамаагүй сэтгэлээсээ хайрла

бүгдийг чи зүрхээрээ хайрла

бүүдгэр орчлонг ч хайхралгүй үнэнчээр хайрла

зүрхээрээ чи хэн нэгнийг хайрлавал

заавал тэр чамайг хайрлах л болно.

сэтгэлээсээ чи хэн нэгэнд дурлавал

сэвгүй хайр нь чинийх болохыг мэдэрнэ.

дурлал хүнийг дуучин болгодог

дурлал хүнийг яруу найрагч болгодог

дурлал хүнийг хөөрхөн болгодог гэх ч

дурлал хүнийг хүн л болгодог юм.

чиний хайр бүтэхгүй байж болно битгий гунь

чамд тэр хайргүй байж ч болно бүү гомд

чамайг огт тоохгүй байсан ч хамаагүй

чи л харин үнэнчээр хайрла

ашиг харж хүн дурладаггүй

амьдрал харж хайр ирдэггүй болохоор

ариун хайрын гэгээн зул

алаг хорвоогын салхинд сөхөрдөггүй

хайр бүтэхгүй гэвч холдож чаддаггүй

харахыг хүсэхгүй гэвч санаж л байдаг

харнхуй боллоо ч гэрэл асдаг

хайр сөхөрлөө  ч иргэж босдог

 

 

бичсэн: Aagiisaa төрөл: шүлэг | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 428

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих



:-)