2008-03-08,02:32

Би зурдаг.

Хэний ч мэдэхгүй хайр чамруу урсаж

Хэнд ч өгөөгүй хайр чинийх л болж нууцлагдаж

Хаачихаа мэдэхгүй ч ганцаар гуниглан алхаж

Хээрийн цэцэг шиг насаа чиний төлөө нулимс унгаж үдсэн.

Хэнээс ч билээ чамайг хармарж байсан зүрх

Хэн нэгэнд өгөөгүй чамд хадгалсан ариун хайр

Хөөрхийлөлтэй нь аргагүй миний зүрхэнд нууц болоод үлдэх юм гэж үү

Миний алхадаг замаар чи алхдаг бол гунигыг минь мэдрээсэй

Миний дуулдаг дууг чи дуулдаг байсан бол бүхнийг ойлгоосой

Миний нуусан хайр чамд ч бас байгаасай

Магадгүй тэр олон одод чи бид хоёрыг уулзуулах гэж анивчдаг байгаасай

Ганцаар гунигтай байна   гээд би архи ууж агсан тавиагүй

Гарцаагүй чи намайг хайрладаггүй гэж

Ганцаардлын далайд живэхийг хүсээгүй

Гадаа гэрт хаана ч гэсэн чамайг сэтгэлээрээ зурдаг

Газар дэлхийн хаана ч байхгүй би сайн зураач аа

Зүгээр л би чамайг бодлоороо зурдаг

Зургаараа чамд хүрэх гэж зурдаг

Сэтгэлээрээ би чамайг зөөлхөн зурдаг

Сэвгүй хайр чинийх гэдгийг нотлох гэж зурдаг

Чамайг би зурдаг

Цаанаа нэг гунигтай байсан ч хөгжилтэй болгон зурдаг

Чин сэтгэл хүйтэн байсан ч дулаацуулж зурдаг

Чамайг би хайраараа зурдаг

Чамин цэцэгчийн эзэн нь болгож зурдаг

Итгэл сэтгэл хоёрыг хайр гэж хүмүүс ярьдаг ч

Энэ ч нь л миний бэх цаас хоёр

Эхлэл төгсгөл хоёрыг энэ орчлонг гэдэг ч

Энэ чинь л миний оюун бодол хоёр

Над шиг зураач энэ дэлхийд байхгүй ээ би итгэж байна .

Намайг харин нууцхан зурдаг сонирхогч байдагаа би мэдэж байна.

Чамайг би итгэлээрээ зурдаг

Чамд байдаг бүхнийг зурдаг

Чиний төлөө бас өөрийгөө зурдаг

Чадал муутай нэгэн цэцэг болж чиний өмнө гунидаг

Хэцүү бүхний төгсгөлд би солонго зурдаг

Хэн нэгэнд зориулж урам зурдаг

Харин ганцхан чамдаа хайраа зурдаг

Чамд зориулсан шүлэг бүхэн минь зураг байдаг

Чамайг бодсон бодол бүхэн минь зураг байдаг

Чиний тухай бодол бүхэн зураг байдаг

Чи л харин миний зургийн төгсгөл байдаг

 

бичсэн: Aagiisaa төрөл: шүлэг | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 473

Сэтгэгдэл:

=d> party
Бичсэн: Зочин хэзээ: 15:11, 2008-03-07 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)