2008-03-08,02:42

 

 

Уйлхаараа би гунигтай болчихдог

Уравсан сэтгэл чинь үнэнч байсан бол гэж туньдаг

Уйлхаараа би хүлцэнгүй болчихдог

Уйлуулаад орхисон чамайг уучилна гэж сэтгэдэг.

Нулимс минь унахаар би шаналалдаа дарагдчихдаг

Нууранд байдаг хос хунг үргээдэг

Надад байхгүй хайр тэдэнд байгаад атаархдаг

Надаас явсан чамд цөхөрлөө илгээж нулимсаа унагаадаг

Хайртай гэж хэлээд орхиод одсон чамд

Хатуухан үг хэлж сэтгэлээ зөөлөлхийг хүсдэг ч

Хүрээд очиж чадахгүй өөртөө гомдоод

Хашигарч би чангаар уйлдаг.

Ингэж л миний зүрх уйлдаг.

Инээд бас аз жаргалыг умартаж уйлдаг

Ингэж л миний сэтгэл уйлдаг

Эргээд ирэхггүй чамайг хүлээж уйлдаг.

Хайртай гэж баахан шүлэг биччихээд

Халаасандаа л би хадгалж явдаг

Хааяахан түүнийгээ өөртөө л уншхад

Хатаж амжаагүй сормуус минь дахиад л нордог

Би чамд ийм л хайртай

Биелэлээ олохгүй зохиолын дурлалт хос  нь болж чамтай учраад

Биеээрээ амтлаагүй хайрын тэр сайхан түүхийг

Биирээрээ би өөртөө өгч сэтгэлээ зуурдхан амраадаг.

Надаас явсан чамайг би хайрладаг ч хармааргүй санагддаг

Навчис унасан модод надтай дэндүү адилхан санагдаж ахиад л уйлдаг

Наргүй өдрийн сар болох гэж би уйлаагүй ээ

Надтай учирсан чиний хайр л байхсан гэж уйлсан юм

Ийм л хайртай сэигэлийн минь нулимс том томоор бөмбөрч

Надад хайртай гэх хэн нэгэн чамаас өөр харагдхад

Нүдний минь аяга харамсалаар дүүрч

Илчилж амжаагүй хайрын нулимс хацар даган урсдаг.

Би уйлхаараа яахаа мэдэхээ байчихдаг

Би уйлхаараа чамд дэндүү ихээр гомддог

Миний сэтгэлд нар шиг гийж ирчихээд

Намрийн навч шиг буцсан чамд гомдож уйлдаг.

 

 

 

.

 

 

бичсэн: Aagiisaa төрөл: шүлэг | (3) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 470

Сэтгэгдэл:

tenvvlchin
dajgui shleg bna ene xeweeree vrgjilvvl
Бичсэн: Зочин хэзээ: 16:18, 2008-03-07 | Холбоос | |
saihan shuleg baina
broken heart love struck
Бичсэн: Зочин хэзээ: 15:05, 2008-03-07 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)