2008-03-08,07:43

Нэг нэгээр будрах цасанд би дуртай.
Нисээд очих шувуудын хойноос харамсал унагааж үлдэх би дургүй. 
намар өвөл зун ээлжилдэг энэ хорвоод
Насаараа би хэн нэгэнг хүлээж хайраа хадгалахыг хүсдэггүй. 
Гэхдээ надаар хайрлуулах хэн нэгэн надтай учраагүй
Гэнэн дурсамж үлдээх үерхэлийн түүхийг эхлүүлээгүй
Гараас минь атгаад алхах тэр залуугаа олоогүй ч 
Гарцаагүй би удахгүй 
Галт тэрэг аль эсвэл зүгээр л гудамжинд 
Зөрж өнгөрөх тэр нэгэн залуутай 
Зүрхний үгсээ шивнэх хайраа эхлүүлж магадгүй ээ. 
Дурлаж үзээгүй гэж хэлэхгүй ээ би 
Дасаж байгаагүй гэж худлаа чальчихгүй ч 
даанч тэр миний жинхэнэ хайр биш гэж ам бардам би хэлнэ. 
далайн шуурга сөрөн тэмцэх зүрхний цохилт хүчтэй байх. 
дайн тулаанд орох цэргийн үхэл аймшигтай байх 
дасаж хайрлаад алдана гэдэг хэцүү байх. 
дурлалаа ч олоогүй ганцаар байх л харин бүр хэцүү 
өөрөөсөө өөр хэнд ч би хайрын тухай сургахгүй 
өөдгүй зан гаргаж бусдыг би гомдоохгүй гэхдээ бас давраахгүй 
өөрт минь таалагдаагүй бусдруу би харц чулуудахгүй 
өөр бусадтай хөтлөлцөн алхах залуугаас сарнай баглаа авахгүй ээ
өөрөө тэгээд өөр бүсгүйн залууд дурлалын шүлэг зориулахгүй ээ. 


бичсэн: Aagiisaa төрөл: | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 609

Сэтгэгдэл:

gaihaltai
uneheer saihan shuleg baina
goe ch blog baina dahij saihan shuleg ih bicheerei
Бичсэн: Зочин хэзээ: 14:09, 2008-03-10 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)