2008-03-11,03:49

хүлээж л байя

дурлалаар бялхасан зүрх гэж байдаг байхад

дандаа чамайг бодоод өвдөх сэтгэл бас байх юм

дутуу орхих л байсан юм бол чи

дурлал гэдэг хатуу тоглоомыг эхлэх хэрэггүй байсан юм.

өөрийг чинь бодоод бусдыг мартаад

өнгөт орчлонг умартаж нарын огоороод

өөрийн эрхгүй урсах нулимсаа арагдаад

өөрт чинь би хайрын шүлгээ зориулдагаа

хэрвээ чи надад хайртай гэж хэлээгүй бол

хэрвээ чи чамд хайрын сэтгэлээ алдаагүй бол

хэрвээ хорвоо бид хоёрын уулзуулаагүй бол

хэрвээ би чамд хайрын сэтгэлээ алдаагүй бол

сувдхан урсах нулимсаар өөрийгөө арагдаж

саран авхай тэнгэрт ургаагүй байхад чамайг зүүдэлж

санаж шаналсан сэтгэлдээ захирагдаж

сайхан хөвгүүдийг үүднээсээ би буцаахгүй байх байсан.

хэрвээ чи хайртай гэдэг үгийн нандинг мэддэг байсан бол

хэрвээ би чамайг тэр үгээр чинь аргамжчихсан бол

хэрвээ саран авхай бидэнд үлгэр шивнээгүй бол

хэрвээ амур бурхан биднийг адислаагүй бол

хээрийн цэцэг шиг би одоо гандаж гундахгүй

хэн нэгний зүрхэнд чи нулимс унагахгүй

харин би одоо

хямдхан бөгжний үнэтэй

хайрын тангарагыг санагалзахгүй байх байсан.

ганцхан миний гэж би андуурсан байж болно.

гал халуун байх ёстой гэж би эндүүрсэн байж болно

гэхдээ яахав нэгэнт дурласан сэтгэл

гал халуун хайранд чинь

гал унтарч нар жаргахтай адил

гандаж гундах нэг цаг байж л байгаа байх би хүлээж л байя

 

бичсэн: Aagiisaa төрөл: шүлэг | (3) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 581

Сэтгэгдэл:

iim shuleg bichtel ni minii naiziig hen gomdoodog baina aa
Бичсэн: Зочин хэзээ: 16:14, 2008-03-18 | Холбоос | |
Цагийн далавчин дээр гуниг тээгдэн одно!!

                                                                                Жан Лафонтен
Бичсэн: uka хэзээ: 15:31, 2008-03-11 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)