2008-03-09,04:03

миний мэдэх хайр

миний мэдэх хайр нулимстай байсан

миний мэдэх хайр нэг л гундуухан байсан

миний мэдэх хайр хүлээлтээр дүүрэн байсан

миний мэдэх хайр харвах од шиг алга болчихсон.

миний мэдэх хайр хүнийх болоод явчихсан.

миний мэдэх хайр үүлэн чөлөөний нар шиг богинохон байсан.

миний мэдэх хайр үргэж нисэхээ мэдэхгүй гэнэн байсан.

миний мэдэх хайр өнгөрсөн бүхнийг тээх дурсамж байсан

миний мэдэх хайр сэтгэл өвдөгсөн гуниг байсан.

миний мэдэх хайр өөр хэнийх ч биш чинийх л байсан

миний мэдэх хайр өөр хэн нэгнээё гуйгаагүй анхных байсан.  

бичсэн: Aagiisaa төрөл: шүлэг | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 689

Сэтгэгдэл:

Минийх ч гэсэн адилхан байсан.

Сахиусан тэнгэрүүд 'диваажин', буг чөтгөрүүд 'там' гэж нэрлэдэг тэр зүйлийг хүмүүс дурлал гэдэг гэж нэг үг байдаг шд
Бичсэн: uka хэзээ: 15:35, 2008-03-11 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)