2008-02-13,09:41

Гэгээн хайрын өдрийн тухай

Гэгээн хайрын баяр

Жил бvрийн 2-р сард дэлхийн даяараа Гэгээн Валентины баярыг өргөн тэмдэглэдэг. Сvvлийн жилvvдэд манай залуучууд ч энэ баярыг өргөн тэмдэглэж, хосууд бие биедээ бэлэг дурсгалын зvйлс өгдөг. Тэгвэл Гэгээн Валентин гэж хэн бэ?

Жил бvрийн энэ баяраар цэцэг, чихэр болоод онцгой бэлгvvдийг хосууд бие биедээ өгч, ариун хайрын сэтгэлээ илчилдэг. Харин энэ 2-р сарын 14-ний өдрийн Гэгээн Валентины баяр хэмээн нэрийддэг билээ. Тэгвэл Гэгээн Валентин гэж хэн бэ? Тvvх сөхөж vзвэл энэ талаар гурван янзын өөр домог, vлгэр байдаг.

1-р тvvх: 3-р зууны vеийн Ром хотноо Валентин хэмээгч нэгэн лам байсан. Гэтэл тэр vеийн захирагч хаан Claudius II ганц бие эрчvvд гэрлэж, эхнэр хvvхэдтэй болсноос цэрэг болсон нь дээр хэмээн тооцжээ. Тиймээс тэрээр энэ талаар хууль гаргаж. Харин сайхан сэтгэлт Валентин лам дурлалт хосуудын нууцаар адисладаг байсан аж. Энэ хэрэг нь илэрч, хаан ч ламыг цаазалсан бөгөөд vvнээс хойш Валентин ламын дурсгалыг хvндэтгэн уг баярыг нас барсан өдрөөр тэмдэглэдэг болжээ.

2-р тvvх: Ромын харгис шоронд тамлагдаж, зовсон Христ шашинтнуудад туслаж бай vеэрээ Валентин алагдсан. Иймээс Христ шашинтнууд тvvний дурсгалыг хvндэтгэн уг баярыг vндэслэсэн.

3-р тvvх: Валентин хамгийн анхны ил захидлыг өөрөө бичсэн гэдэг. Тэрээр шоронд байх vеэрээ өөрийг нь хорисон хvний залуухан охинтой хайр сэтгэлийн холбоотой болсон ажээ. Охин Валентиныг цаазлуулхаас өмнө ирж уулзсан агаад Валентин vхэхээсээ өмнө охинд нэгэн захиа илгээжээ. ?vндээ "Чиний Валентинаас" хэмээн гарын vсгээ зурсан байсан. Энэ vгийг одоо хvртэл ил захидал дээр хэрэглэдэг гэнэ.

Уг гурван тvvхээс эхний тvvхийг хамгийн бодитой хэмээн хvмvvс итгэдэг юм. Гэгээн Валентины баяр дэлхийн олон оронд өргөн дэлгэр тэмдэглэгддэг бөгөөд 17-р зууны vеэс Америк, Англи улсууд энэ баярыг тэмдэглэж эхэлжээ. Одоогоор Америк, Англи, Франц, Австрали, Канад, Мексик зэрэг улсад маш өргөн тэмдэглэгддэг. Ил захидлын холбооны судлагаагаар жил бvр энэ баяраар нэг тэр бум ил захидал илгээгддэг ажээ.

Дэлхийн зарим орнууд энэ баярыг хэрхэн тэмдэглэдэгийг сонирхуулья

Энэ баяраар хvн өөрийн онцгой, зvрх сэтгэлийг булаасан хvндээ захидал, ил захидал, цэцэг, шоколад зэргийг бэлэглэдэг юм. Харин ёс заншил болоод бусад соёлоосоо шалтгаалаад зарим орнууд арай өөр тэмдэглэдэг юм байна.

Америк - Энэ баярыг 17-р зууны vеэс гаралтай гэж vздэг. Харин зарим хэсэг нь 19-р зууны эхэн vед ирж суурьшсан Англичууд энэ баярыг авчирсан хэмээдэг. Одоо энэ баяр тус улсын томоохон тэмдэглэлт өдөр болсон бөгөөд энэ баяраар хvмvvс бие биедээ хайр сэтгэлээ илэрхийлж, мөн зарим нэгэн нь хvндэтгэлээ илэрхийлдэг байна. Харин хамгийн чухал бэлэгт ил захидал, шоколад, сарнай зэрэг тооцогддог. Ихэнхдээ эрэгтэйчvvд нь эмэгтэйчvvддээ бэлэг өгдөг.

Канад - Уг баярыг орон даяар маш өргөн тэмдэглэж, vдэшлэг зохиодог байна. Мөн дурлалт хосуудаас гадна цэцэрлэг, сургуулиуд vдэгшлэг зохиож, гараар хийсэн Валентины бэлэг солилцдог. Энэ vеэрээ тэд ил захидал, шоколад, сарнай, чихэр зэргийг бэлэглэдэг.

Англи - Тус улс нь Гэгээн Валентины баярыг хамгийн өргөн дэлгэр тэмдэглэдэг орон. Анх 14-15-р зууны vед vvссэн хэмээн тооцогддог. Хайртай хvндээ сэтгэлээ илэрхийлж, хамгийн онцгой гэсэн бэлгийг дурсгадаг. Хvvхдvvдээр мөн дуу дуулуулж, чихэр өгдөг юм байна. Мөн энэ баярт зориулсан маш олон шvлэг, дуу байдаг.

Япон - Энэ баярыг тун өвөрмөц, хоёр янзаар тэмдэглэдэг. 2-р сарын 14-нд эмэгтэйчvvд нь хайртай залуудаа бэлэг өгдөг. Харин эргээд 3-р сарын 14-нд White Day / Цагаан өдөр/ хэмээн нэрлэж эрэгтэйчvvд нь эмэгтэйчvvддээ бэлэг өгдөг байна. Японд Валентины баяраар эмэгтэйчvvд нь эрэгтэйчvvддээ шоколад бэлэгдэг заншилтай. Энэ баярыг сvvлчийн 20 жил идэвхтэй тэмдэглэж байгаа.

бичсэн: Aagiisaa төрөл: | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 642

Сэтгэгдэл:

ааан, ийм учиртай юм байна ш дээ

2 сарын 14-нд зориулсан мэдээллийг одоо оруулж байгаа юм чинь 3 сарын 8-ны мэдээллийг хэзээ оруулах вэ?
хэ хэ.
Хэрэгтэй мэдээлэл байна шүү. nerd
Бичсэн: ouez2007 хэзээ: 16:55, 2008-03-26 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)