2008-04-02,05:00

энэ бол зүгээр л миний гуниг

би сая өөрийгөө гуниггүй хүн гэж нотлох хэдэн арван мөр зүйл бичээд бүгдийг нь устгачихлаа. цөөхөн ч гэсэн хэдэн минут бодож бичсэн ч би огт харамссангүй ээ. худлаа инээд инээмсгэлсэн царайгаар өөрөө өөрийгөө өрөөл бусдаас бүү хэл  өөрөөсөө нууж жинхэнэ уйтгар гунигаа түр зуурийн харамсал мэтээр харуулахыг би хүссэнгүй ээ. чадах ч үгүй юм байна.  гэхдээ би дандаа тэнгэр нөмөрчихсөн юм шиг явдаггүй гэрлийн шон мөргөж толгойгоо хавтгасан мэт алхадаггүй ээ. хэсэгхэн ч гэсэн би гунигаа үргээж инээмсгэлдэг. гэнэн нас, дурлалын тэнгэр, гэрэлт хайр, гал халуун сэтгэл, ганган охидын алхаа, дөлгөөнхөн харцтай хөвгүүдийн инээмсгэлэл, даруухан тэр нэгэн хөвгүүний зориг муутайхан хайрын үгээр гунигаа үргээж, сэтгэлээ амрааж уйлж байсан сэтгэлээ арагдаж, уцсаарлаж байсан өөрийгөө загнаж өөрөө өөртөө би инээмсгэлэлийг тулгадаг. гэхдээ би хуурамчхан инээмсгэллээ зүрхнээсээ үнэн гаргахыг хүсдэг. худлаа бардамналаа сэтгэлээсээ хүчтэй гаргахыг хүсдэгээ. амьдрал гэдэг энэ бүхэнд аз жаргал гэж огтхон ч байхгүй мэт санагдавч нэгэнт төрсөн төөргөө буруушааж бас чадахгүй нь ээ. хундага дүүрэн гуниг аягалаад надад хүртээчихрсэн хорвоод халуун үнсэлт дулаан сэтгэл гэж үгүй мэт боловч харгис гэх хорвоо надад хайр өгч бас буцааж авч тохуурхана. тийм ээ би яадаг юм гунигтай хүн тэгэхдээ бүр дэндүү их гунигтай хүн тэглээ гээд би өөртөө гомдогч биш ээ. тэнгэрийн дүлий шиг бүүдгэр хорвоод талын чинээ тэсрэлт хийх бардам сэтгэлт бас гуниглангүй хайрын бор боол болж дарлагддагч хан хорвоод тэсрэлтийн чимээтэй амьдрах эзэн заяа.

бичсэн: Aagiisaa төрөл: бодол | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 441

Сэтгэгдэл:

sain bn
ymar hurdan bnaa ain. dorno bichij bn shuu
Бичсэн: Зочин хэзээ: 16:25, 2008-04-01 | Холбоос | |
би эргэлзэж байна
би чамайг messenger-т намайг үргэлж уйтгар, гунигаас гаргадаг шүү дээ.

чи дэндүү их гунигтай юм бол яагаад ийм эрч хүчтэй бичлэгүүд бичдэг юм бэ? би бодохдоо, гунигтай хүн бол жинхэнэ орчлонгоос тасарцан байдаг гэж.
Бичсэн: galbaatar хэзээ: 16:03, 2008-04-01 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)