2008-04-02,06:33

өдөржин бодогдсон бодлын минь эзний тухай

өчигдөр том том ширхэгтэй цас орж хэн хэнгүй л сэтгэл нь хөдөлж, хотын гудамжаар хосууд алхалж, хайрын тухай шивнэж, гараас нь хөтлөөд алхах хүнгүй нэг нь хэн нэгний тухай гэгээн гуниг зүрхэндээ тээж, хайрын дуу уянгалж, хайрын шүлэг урсаж хосуудын инээд ганцаараа алхах хэн нэгний зүрхийг зүсч байхад би ердөө ганцаараа урьд байсан ч одоо үгүй тэр нэгэн хүний тухай сониучхан бодол зүрхэндээ тээж байсан юм. түүний тухай мэдэх хүн ховорхон тэгэхдээ дотор сэтгэлийг нь ойлгодог байсан нь бүр цөөхөн байсан тэр нэгэн хүний тухай би бодож өнгөрөөлөө.  түүнээс үлдсэн юм нь ердөө л хэдхэн тооны бичлэгүүд. гэхдээ тэр нь энэ хорвоо орчлон ертөц бас утга учиргүй амьдралын тухай өгүүлдэг байсан юм. түүний бичсэн 4 биш 4 ийг өөр нэгэн блогтоо би нийтэлсэн байтал түүнд үлдээсэн нэгэн сэтгэдлэл өдөржингөө намайг тэр хүний тухай бодолд дарагдхад хүргэлээ. амьдрал утгагүй атлаа бас гайхалтай юм тийм биш гэж үү? амьдрал гэдэг миний хувьд зүгээр л нэг урсаад өнгөрөх голын урсгал мэт дахин давтагдахгүй тэгсэн атлаа татрахгүй бас тэгээд буцааж болохгүй мэт сэтгэгдэл төрүүлдэг. харин Анударь юу гэж бодож яаж үзэн ядаж бас яаж хайрладаг байсан бол  . . . .энэ бодол миний зүрхийг бүчин авна. тэгээд түүнтэй уулзмаар санагдана. гэвч тэр одоо миний амьсгалж буй агаараар амьсгалахгүй байгаа, миний гишгэж буй газар шороон дээр гишгэхгүй байгаа гэхдээ тэр оршин байгаа  . . . . . . . зүрхэнд бас бодолд тэгээд бас эцэс төгөсгөлгүй ангал мэт аймшигт бодолдоо амьдралын тухай эрэгцүүлэлдээ тэр оршин байгаа би мэдэрч байна. хүмүүс өөрийгөө егүүтгэж амьдралаас татгалздаг харин Анударь амьдралыг эрэгцүүлэхдээ өөрийгөө муу муухай бүхнээс салгасан мэт. гэхдээ магадгүй би андуурч байгаа байх. эсвэл миний энэ утгагүй мэт зарим нэг хүмүүст санагдах бодол үнэнч байж болох юм. би мэдэхгүй байна. гэхдээ би Анударийн сэтгэл бодлыг ойлгохыг дэндүү их хүсч байна. 
                       миний сэтгэлийг үүдийг тогшиж тэр нэгэн хүний тухай гүн бодолд автахад хүргэсэн сэтгэгдэл: 
anudari yagaad amia horlotsiim bol gej haaya boddiim. teged tuunii zov gej bas boddiim ugaasaa iim dotortoi hun ene ertontsod tesehed tun berh. surguuliinhaa koridoroor alhahdaa ene Anudariin yavj baisan koridor gej bodoh saihan baidag. ene Anudariin suuj baisan shiree gej bodoh saihan baidag. ene Anudariin shirtej baisan tsonh gej bodohoor neg l tiim ugeer helshgui shidet medremj tordog. ene Anudarid bagshilj baisan bagsh gej bodohoor hairlamaar sanagddag. tovchhondoo bi tuunii hairlaj chadaagui buhniig urgeljluulen hairlaj yavaa...

бичсэн: Aagiisaa төрөл: бодол | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 584

Сэтгэгдэл:

bi ch bas chinii adil nuutslag buhend durtai chi tiim l hun yum shig sanagdlaa. gehdee ami gedeg hymdhan zuil bish dee, getel anudarit hymdhan bur unegui sanagdaad uuriiguu ugui hiichihsen baih eswel zugeer l amidralaas uidsan baih
dandaa hetsuu hatuug bodood baiwal hen ch gesen amidralaas zalhana sh dee te
Бичсэн: Зочин хэзээ: 16:17, 2008-04-09 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)