2008-04-10,04:38

Намайг гунигтай гэхээр хүмүүс надад итгэхгүй юм. Намайг уйлж байна гэхэд хүмүүс огт тоохгүй юм. Намайг бусдын хайрыг хүсдэг гэхлээр хэн ч үнэмшихгүй юм. Намайг яг л хээрийн цахилах гөрөөс адил эрх чөлөөтэй гэх юм. Намайг яг л нар дагасан үүл шиг дураараа хөөрдөг гэж бодох юм. Гэтэл би уйлдаг уйлхаараа цагаар биш өдрөөр уйлдаг тэгээд тэсэртэл нь цохиулсан юм шиг нүдээрээ тэнгэр,  тэндэх оддыг ширтэж аз жаргалыг хайдаг. Даанч тэр аз жаргалыг би дэндүү их холоос хайчихсан байдаг. Тив алагсаж бүр гараг алагсаж хайсан жаргал минь ердөө л миний хаажууханд байсанг нь олдог. Заримдаа би яагаад гуниглаад байгаагаа мэддэг ганцаардаад аль эсвэл бусдыг тээршаагаад заримдаа бүр өөрийгөө илүү үзээд би гунигладаг түүнийгээ мэддэг гэхдээ би ихэнхдээ яагаад гуниглаад байгаагаа мэддэггүй ээ. Гунигаасаа би шалтаг асуухад миний зүрх намайг зэмэлдэг учир нь зүрхэнд минь л гунигтайгай байгаа болохоор сэтгэл минь зүрнийхээ хөл дор хөглөрдөг учраас би бүхэл сэтгэлээрээ гуниладаг юм билээ. Гэвч би үүнийгээ саяхан л ойлгосон. Гэрэл нь шатсан өрөөний бүланд ганцаараа суугаад унтраалагаар нь оролдох адил байсан өөрийгөө одоо бодоход инээдтэй юм. Би зүгээр л лампаа л солих ёстой байж. Одоо л ойлгож байна. Гэхдээ би үүндээ өөрийгөө буруутгахгүй ээ. Зүгээр л би  эндүүрчихсэн байсан юм билээ бас андуурчихсан байсан юм билээ. Сэтгэл гэдэг ийм л байдаг юм байна. Зүрх минь сэтгэлдээ захирагддаг гэж бодож явдаг зүрх минь сэтгэлээ дагуулдаг байжээ. Одоо л ойлгож байна.

бичсэн: Aagiisaa төрөл: бодол | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 409

Сэтгэгдэл:

хэ
гоё шүүбитгий гунигла
Бичсэн: хаидаа (зочин) хэзээ: 17:45, 2009-12-07 | Холбоос | |
би чиний гунигтай байгааг харах дургүй би чиний инээмсгэлсэн царайг л харах дуртай. гэхдээ чи миний чамайг ойлгодог шиг хэзээ ч намайг ойлгохгүй байх гэж би айдаг. охин минь битгий ингэж гуниглаа би бол аз уаргал хайр энэрэл бас эрч хүч гэж би итгэдэг.
Бичсэн: Зочин хэзээ: 16:11, 2008-04-09 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)