2008-04-10,04:39

би . . .

Яг одоо би сайхан хайрыг хүлээж байна. Надад даанч алга. Яг одоо би санаандгүй учралыг хүсч байна даанч олдохгүй байна.  Хэрвээ намайг хайрлах зүрх байвал намайг хайрла би зөвшөөрч байна. Хэрвээ надад дурлах зүрх байвал надад дурла би ойлгож байна. Гэхдээ би хайрлаж чадахгүй байх. Би зүгээр л хайрлуулмаар байна. Яасан! хэтэрхий хувиа бодож байна уу? Үгүй дээ намайг тэгэж битгий зэмлэ. Би зүгээр л гэнэн зан гаргаж байна. Урьд нь би хэн нэгэн хүнд дурлаж байлаа. . . /гэнэн байсанаас тэнэг байсангүй./ тэгээд хэдэн дэвтэр шүлэг зориулж бичиж, өөрийгөө зөвхөн түүнийх гэж ойлгож түүнээс бусадтай хайрын тухай ярихгүй гэж өөрийгөө хатуу яраглалд унагаж байсан юм билээ./одоо бодход цаг хугацаандаа харамсах юм./ Миний дурласан тэр догшин хар зүрх намайг уйлуулж өвтөгөж, гундааж байсан атал би тэр зүрхрүү тэмүүлж байсан юм билээ. Гэтэл миний жижигхэн бор зүрхийг минь услая гэсэн хайрлая гэсэн тэр олон хүмүүсийг би зүгээр л аянгатай бороо адил нэргэж өнгөрөөд өөртөө хундага хундагаар дүүргэх зовлон аягалж байсан гэдгээ одоо л ойлгож байна. Аяа энэ зүрхийг би яалтай. . . .гэхдээ үнэнээ одоо би хэлий. Би хайрыг хүлээж байна. Бүтэхгүй зүйлийг хэдэн жил хүлээж зүрхээ урсан өөртөө миний дургүй хүрч байна. Би хайрлаж хайрлуулмаар байна. Би хайрыг хүсч байна.. намайг хайрлах зүрх байвал хайрла хариуд нь харин би хайрлаж чадах үгүйгээ огтхон ч мэдэхгүй байна. Хайрламаар байвал . . . . . . .  хайрламаар байвал намайг хайрла. Харин надаас хайр битгий хүлээ. Хайрласаны чинь хариуд би хайрлаж магадгүй ээ. Гэхдээ би эргэлкэж байна Аль эсвэл хайрласан зүрхийг чинь би хагалж буталж ч магадгүй ээ харин намайг битгий зэмлээрэй хайрлавал намайг хайрлаарай харин би өөрөө яахаа сайн мэдэхгүй байна. Намайг битгий зэмлээрэй. Намайг хайрлавал хайрлаарай.

бичсэн: Aagiisaa төрөл: бодол | (2) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 590

Сэтгэгдэл:

bi . ..
bi
Бичсэн: hero хэзээ: 17:49, 2008-04-09 | Холбоос | |
хайрлуулах зүрх хайрыг минь хариулах хүчтэй байх ёстой юм биш үү?
эсвэл чи тэгтлээ их гомдоо юу
хайрлаж үзээгүй гэх хүн хэзээ ч ийм зүйл бичихгүй л юм шиг санагдаад байна даа гэхдээ би чамайг ойлгохыг маш их хүсдэг дээ чи мэднэ ш дээ тийм ээ.
Бичсэн: Зочин хэзээ: 16:08, 2008-04-09 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)