2008-04-15,01:04

гунигын нуур

Миний зүрхэнд хурсан гунигыг үргээж хавар ирж байна. нутагтаа ирэх шувуудын жиргээ нь хүртэл сэтгэл хөглөж, яагаад ч юм бэ ганцаардаад байсан сэтгэлд модод хань болж анхны яргуй хөрсөн доороос цухуйж миний зүрхэнд бас миний нутант хавар ирж банйа. Хэн нэгэнг үзэн ядах сэтгэл шиг таг хөлдсөн гол горхи мөсөн хуяагаа тайлж, хэн нэгнээс хармалж байсан хайр хэн нэгнийг хайж хавар ирлээ. харин би хайр хайлаа. зүрх зүрхэндээ дурлаж хайрладаг хорвоод хэн ч үгүй ганцаараа байхаас би үнэхээр их айлаа. гаслантай нь даанч би энэ хавраар ганцаараа л байна. хүмүүс хаварт дэндүү их дуртай байдаг харин би ганцаараал намарт хайртай юм шиг байдаг хаварт дургүй дээ тэр биш ээ харин хавараар надаас чи явсан болохоор хаварт би дургүй ээ. уг нь шувууд хавар нутагтаа ирдэг уулс уулсын цаанаас зэллэн ирдэг халуун зүрхэнд ижийдээ хүү нь ирдэг сэтгэлийн гүн хөрсөнд яргуй аяархан цухуйж сэрэмгүй зүүдний холоос хэн нэгнийг хүлээдэг хавар ирж байна ганцаардаж байсан сэтгэлд модод хань боллоо гэх ч гунигласан сэтгэлд минь дараа болж байна тэр мод яг үнэндээ. тиймээ энэ хавар миний зүрхний гунигын нуур 

бичсэн: Aagiisaa төрөл: |
Сэтгэгдэл бичих