2008-06-10,19:38

нүцгэн сэтгэлийн хоосон шаналал

зүүдэндээ би ганц л харцыг хайж байна гэвч ололгүй сэрчихлээ. зүрхэндээ би ганц л дүр хайрлах гэсэн ч хайрлуулах зүрх надад харагдахгүй байна. би ганцаардаж байна. одоо гадаа зөөлөн бороо шивэрч чихэнд аялгуут эгшиг уянгалаж байгаа ч чин сэтгэл ганцаараа болохоор би уйтгарлаж байна. аймаар юм. зүрх зүрхэндээ эрхэлж нялхардаг хорвоод зүгээр би сүүдэртэйгээ тэнүүчилнэ. намайг хүн тоодоггүй дээ бишээ надад таарах нь олдохгүй дээ л тэр намайг бүү шоол. хайр гэдэг өөрөө харуусал бас гомдол аз жаргал болдог болохоор хараас нь биш цагаанаас нь амсаж мэдэрмээр байна. хайрлах нь надад жаргал авч ирж хажууд минь л үргэлж байгаасай гэж би хүсч байна. үнэхээр ихээр хэн нэгнийг хүлээсэн сэтгэл минь жижигхэн дэвтэртээ л түүх болж үлдэхвий гэхээс би айдаг. энэ бол миний нүцгэн сэтгэлийн хоосон шаналал. харцанд минь хэн нэгнээс болж уйтгар төрөхөөс би айж байна нуугаад яахав бүүр ихээр айж байна. зүрхэнд минь уйлдаг сэтгэл минь бодолдоо л эрхэлдэг болохоор зүүдэндээ ч болов хэн нэгэнтэй хайрын тухай яримаар байна. зүгээр л би хайрламаар байна. гэхдээ хэн ч хамаагүй хүнээр бишээ зүрхэнд минь хаан суудал эзэлж зүүдэнд минь мөнхийн аргамжаа хэлхэж зүүдэлгүй хөх тэнгэрийн дор зөвхөн миний л төлөө төрсөн минь ганцхан заяасан хэн нэгнийг гарцаагүй би хүлээж байна. аяа амьдрал гэдэг өөрөө асуултын тэмдэг алхам бүр нь өөрөө хариулт болохоор хэзээ нэг цагт хэн нэгэнтэй би учрана харин тэр цаг хэзээг би мэдэхгүй ээ. зүгээр хайрын тухай бичсэн сэтгэл минь. дэвтэр дүүрэн шүлэг бичээд хадгалмаар даанч уйтгарын тухай болооор урмаар уйлмаар. уучлал хүсдэг хайрыг хайр гэж би боддогүй урваж шаравдаг сэтгэлийг сэтгэл гэж итгэдэггүй. уйлуулаад одох хэн нэгнийг хайраа гэж боддоггүй. зүгээр тэр бол тэнэглэл зугаа аль эсвэл төөрөгдөл. том томоор санаа алдаж уйлах хайр байвал зугтаах хэрэгтэй тэр намайг зовооно. зүгээр л харин дөлгөөн нэг харцыг зөрүүд зантай догшин харцаараа би хайж байна. тиймээ энэ бол миний нүцгэн сэтгэлийн хоосон шаналал.

бичсэн: Aagiisaa төрөл: бодол | (8) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 880

Сэтгэгдэл:

he he
chinii cetgelch vnheer hooson ym aa kkkkkkkkkk
emegtei hvn iim bn gedeg hetsvvl ym bn
Бичсэн: odkoo хэзээ: 09:23, 2010-03-18 | Холбоос | |
тиймээ чиний бодол надад үнэхээр таалагдлаа. учир нь би яг чам шиг бололтой явдаг. чамд амжилт хүсий winking
Бичсэн: Зочин хэзээ: 17:01, 2009-01-14 | Холбоос | |
kiss
Бичсэн: Зочин хэзээ: 16:59, 2009-01-14 | Холбоос | |
hair
ohappy чамайг хайрын тэнгэр шидэт сумаараа харвачихлаа
Бичсэн: bbaasanjargal (зочин) хэзээ: 13:51, 2008-08-15 | Холбоос | |
чамд таарах хүн олдохгүй байна гэхээр чи бас олон хүнтэй таардагүй гэсэн үг ч юмуу...
Бичсэн: Дарс хэзээ: 20:23, 2008-07-20 | Холбоос | |
Нүүрээ буд нимгэн хувцасла ч билүү нэг шүлэг байдаг билүү party Гуниглаж суухын оронд жоохон гадуур алхаач. Бас боломжийн залуу зогсож байх ч юм билүү? winking
http://www.youtube.com/view_play_list?p=3CA12A28EFC3CF5E
Би энэнд итгэдгийн Very Happy
Бичсэн: xvv хэзээ: 01:07, 2008-06-20 | Холбоос | |
hey yutai
hey bi chinii bichlegt neeree newt orjiine oo dandaa iim laitai goe bichij baigaarai 
hun ter bur bodood baifaggui zuiliig chine busdaas uwurmutsuur bichih yum aa
Бичсэн: Зочин хэзээ: 19:33, 2008-06-18 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)