2008-06-15,22:09

30 жилийн дараа уйтгарлах зав надад байх болов уу? 30 жилийн дараа  би хэн нэгнийг хүлээсээр байх болов уу? 30 жилйн дара гуниг уйтгар минь хайчих бол? 30 жилийн дараа хүсэл мөрөөдөл минь яах бол ? уйтгар гэдгээр залуу насандаа хань хийж уур дургүйцлээр хайр энэрлийг үлдэн хөөж өөдгүй өөрийгөө бодсон сэтгэл минь өөртөө дурласан бусдын сэтгэлийг өрөөний мухарт уйтгартайхан харагдах хогын савруу шуудхан чулуудах өөрөө би харгис юм аа. үхэж  байна гэхэд өөр нэгэн хажуугаас төрж байна гэдэг там юм уу даа өөрөө энэ амьдрал гэдэг. яах гэж амьдарч байгаа билээ гэж хичнээн хүн өөрөөсөө асуудаг бол ямар хэцүүг нь хэдэн хүн мэддэг бол? амьдралаасаа юуг хүсч хүлээдэг бол хүмүүс гэдэг хүссэндээ тэгээд хэд нь хүрч чаддаг бол? асуулт дахиад асуулт бас л асуулт амьдрал гэдэг өөрөө асуулт алхам бүр нь хариулт гэх ч гэлээ алхам бүр нь өөрөө ахиад л нэг асуулт дагуулж ирэх юм. 30 жилийн дараа би магадгүй энэ ертөнцөд үгүй байж мэднэ. эсвэл 30 жилийн дараа би хүсэл мөрөөдлийнхөө боол нь болж мэднэ эсвэл би 30 жилийн дараа хүн заяаныхаа эзэн хүсэл мөрөөдлийнхөө жолоодогч нь байж магадгүй ээ. 30 жил 3 жил эсвэл 3 минут бүгд л хариулт нэхдэг ховдог асуулт.

бичсэн: Aagiisaa төрөл: | (5) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 445

Сэтгэгдэл:

бүгд л хариулт нэхдэг ховдог асуулт. chinii ene ug nadad iuh taalagdlaa
Бичсэн: Зочин хэзээ: 19:30, 2008-06-18 | Холбоос | |
hi
chi uneheer saihan bichjee gaihaltai
Бичсэн: Зочин хэзээ: 19:25, 2008-06-18 | Холбоос | |
yagaad zaaval 30 jiliig songov oo?

oird uulzsangui, blogoor chin l chamaig ergeh yum da

amralt saihan bizde?
Бичсэн: galbaatar хэзээ: 21:46, 2008-06-16 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)