2008-06-17,00:07

тэнэглэлийн орон зай.

сэтгэл зундаа гандаж намартаа хагдарч өвөлдөө зуд болж харин хавартаа харууслаар дүүрнэ. салхилах нь миний бодлын нууранд тогтсон навчисыг хийсгэнэ. тэгээд харин шороо шуурна. хэрэгтэй хэрэггүй хэрэг болох болохгүй шал тэнэг зүйл нүдний өмнө эргэлдэнэ. энэ тэгтэл амьдрал үргэлжилж байгаа нь тэр байж. тэнэг хэрэг.  уйлах гэхээр л нулимс гоожихын инээх үед эхлээд урсч болохгүй юм байх даа. яасан тиймээ энэ ч бас тэнэг бодол. тэнэг амьдрал дунд төөрсөн тэнэмэл ганц сахиусан тэнгэр болсон би тэнэгтэж л байна. гайхах юм энд юу байхав дээ. энэ бол тэнэглэлийн орон зай гэж . . . за тэр тэнэгтэх яахав амьдрал өөрөө тэнэг юм чинь тэгээлчихсэн юм тэгээд л бүгд тэнэг байхаас яах вэ гэж өөртөө итгүүллээ. тэгтэл бас төөрөгдөл гэж там шиг амьдралыг таашгүй болгодог туульширал бас тэнэглэлийн үр сад байна. өөрөө өөрийгөө сайхан гэж, өрөөл бусдаас илүү гэж  би гэдэг хүн бардам гэж, байдаггаа барчихсан байж баян гэж, бачимдаж байхдаа омогтой гэх баахан их төөрөгдөл бидний дэлхий дээгүүр бачуурсан хүмүүсийн дээгүүр эргэлдэж байх нь бучимдал төрүүлдэг. ингээд би дурьдаад байвал эхлэл нь таамаглалаас дүүрсэн тэгээд тэндээ төөрөгдөлд баригдчихсан энэ бидний амьдралын нууц шиг эхлэл төгсгөлгүй ээдрээт бүхэн амьдралын нэгээхэн тасархай болж хөврөх юм. зун боллоо гэж итгэхэд бороо татарч алга болох шиг зүс царай дорой нэгнийг хэн нэгэн басамжлах шиг зүгээр л энэ амьдрал чинь зугаа бас тэнэглэлийн орон зай юу?

бичсэн: Aagiisaa төрөл: | (4) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 646

Сэтгэгдэл:

тэнэгтэж л байдаг юм бүгд л тэнэгтдэг ш дээ.
тэнэг гэдэг тэнэглэл гэдэг хүнүүсийн нэг чухал зүйл биш гэж үү яах аргагүй тэр бол хүний нэг чухал зүйл хэ хэ хэ
Бичсэн: Зочин хэзээ: 00:34, 2008-06-30 | Холбоос | |
Mанай нэг найз охин байдгийн бид хоёр аймар тэнэг шороогоор шуурсан, бүрхэг хүйтэн өдөр болохоор л гарч алхах уу гээл хамт гарч гудамж метрлдийн. Хацар энэ тэр хайрсан хүйтэн өдөр байвал бүүр гоё чимчигнээл tongue
Бичсэн: xvv хэзээ: 01:10, 2008-06-20 | Холбоос | |
tiimee buh zuil teneg yum shig baidag gehdee bas bugd uhaarl daguuldagiig buu martaarai 
Бичсэн: xa xa хэзээ: 19:31, 2008-06-18 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)