зүгээр суухаар . . .
Уг нь хийе бичий гэж бодсон юм зөндөө л байна. Тэгэж байгаад нэг дор байхан юм хийхээс. Өнөөдөр гадаа цас бороо холилдож ороод хажуугаар нь нимгэн хувцастай гараад ирсэн даараад. Бас болоогүй ээ зөрж өнгөрсөн хүн бүхэн шилэн диркотой миний хөлрүү хэцүү нүдээр хараад нэг тийм л өдөр байна. Гадаа цас бас бороо орж байгаа болохоор ганц хоёр мөрт бичий гэж бодлоо дараа зөндөө их тэгээд бас гоё юм бичнэ ээ.
Гунигтай байна гэж би бодсон
Гуниггүй байж харин зүгээр л нам гүм байж
Гэнэдэж байна гэж би бодсон үгүй байж
Ганцхан удаа л томоогүйтсэн байж
Гадаа бороо орж байна гэтэл үгүй байж
Тэр цас байсан байна
Гутал норгоно гэж санасан ч үгүй байж
Ганцхан надтай ханьсахыг хүсч
Тэр газар асгарсан байж.
за за ингээд болоо. санаанд орж ирсэнээ шууд бичсэн. гэхдээ надад таалагдаж байна. зарим хүмүүс ойлгохгүй бол уучилна биз гээл . . .
Сэтгэгдэл:

Гадаа нам гүмхэн болохоор сэтгэл эзгүйрээд
Үнэхээр амьдралд гэнэдсэн байж
Үгүй ээ, яадийн гээд томоогүйтсэн чинь...


