2008-08-02,12:22

хашаа яваад байна даа энэ түр зуурын ч гэлээ амьдрал гэгч . . .

Гунигтайхан бөхөлзөх цэцэгс хэн нэгэнд гомдоллох мэт
Гуйвж дайвах салхи хэн нэгэнд агсамнах мэт
Гүймэл урт зам хэн нэгнээс зугтах мэт 
Гал халуун наран хэн нэгнийг шоглох мэт
гараас алдуурах тавилангаа хэн нэгэн харааж 
ганцхан олдсон хайраа өөр нэгэн булшлан байх
гаслан ихтэй энэ хорвоод 
гашуудлын нулимс дүүрэн байхын. 
уур дургүйцлээр дүүрэн амьдралд хараалын үг модонд орж 
урам нь хугарсан зарим нэгэн өөрөө өөрийгөө үл тоож 
урсгал зөөлөн гол уурсаж улаанаараа иргэж 
улирал сонлигдох нь үл мэдэгдэж он цаг хувьсана.
уучилаараа гэдэг үг тэр чигээрээ үгийн сангаас арчигдаж
уур утаанд бүрхэгдсэн хот чимээгүйхэн мэгшинэ.
он цаг улирч цас бороо холилдон
оюун бодол төөрч өшөө авалтаар бялхаж
оосор бичгүй хорвоо орь дуу тавин гомдож 
ондоо өөр төрлөхтөнг орчлон ертөнцөөс нэхнэ. 
шаралсан навч шиг амьдрал замын голоор хийсч
шаналсан сэтгэлтэй хэн нэгэн бууны гох дарж 
сараалжин төмөртэй дөрвөн хананы дотор 
сайхан залуу насаа сааралтатлаа сууна. 
сэтгэл өвдөгнө энэ бүхэн намайг уйлуулна
сэрмээргүй зүүд даанч ховорхон болж би хар дарна 
санаа амар он цагууд өнчирч 
суугаа газраа хэн нэгний дор хүмүүн шанална
айдас уйтгараар дүүрч амьдрал уруудна
амаглан тайван байдал үерийн устай хамт урсана 
харин сүүлд нь хүмүүс 
хараал тавьж хоцорно 
хачирхалтай юм даа би мэдэхгүй нь 
хашаа яваад байна даа энэ түр зуурын ч гэлээ амьдрал гэгч . . .
бичсэн: Aagiisaa төрөл: шүлэг | (4) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 555

Сэтгэгдэл:

yneheer gaihaltai
үнэхээр гоц болжээ миний найз үнэхээр авъяастай шүү найздаа амжилт хүсэе.
Бичсэн: DESI хэзээ: 08:34, 2008-09-22 | Холбоос | |
ene uneheer sonin setgej bichjee
yagaad zaawal negen yewiin baih estoi gej buh zuil ene baidlaar bicheed baiwal bid uur zuiliig olj harj chadah baih ene amidralaas
Бичсэн: Зочин хэзээ: 18:19, 2008-08-26 | Холбоос | |
энэ унэхээр гайхалтай гэж би бодож байна гайхалтай сайхан бичжээ big hug
Бичсэн: baingiin unshigch хэзээ: 18:13, 2008-08-26 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)