2008-04-11,06:02

Би ийм л хүн.

дэгжин гутал өмсөөд хотоор алхах сайхан. дэргэдүүрээ өнгөрөх эрчүүдийн харц надруу тусхад би дуртай. эмэгтэй хүн болж төрсөн болохоор эрчүүдээр би хайрлуулах дуртай. намайг хайрлах зүрх хаа сайгүй хөглөрч байна. харин миний зүрх гутлын өсгийнийхээ хажууд өөрөө өөртэйгөө зууралдаж байна. бардам алхах миний алхаанд залуусын зүрх сөгдөхөд би дуртай. надруу харсан эрчүүд хайр хүсэж шаналхад дуртай. харин би өөрөө харанхуй шөнийн саран адил бусдын өмнө дэгжин байх дуртай. надаас хайр гуйсан бүгдийг би уйлуулдаггүй гэхдээ л би уурлуулдаг. надад хайргүй гэсэнг нь харин өөртөө л дурлуулахыг хүсдэг. нуугаад яахав би шуналт эмэгтэй хүн. гэхдээ миний энэ шунал зүгээр л гэнэн шунал. үеийн залуус харц, бодолыг эзэгнэхийг хүсдэг. би ийм л шуналтай хүн. үнсэлт  үерхэлд дургүй би хуурамч шуналтай хүн. өөрөө тэгээд дурлачих гээд байвал сэтгэлээ цоожилчихдог харгис шуналтай, халуун сэтгэлтэй эмэгтэй хүн. би ийм л хүн.

бичсэн: Aagiisaa төрөл: бодол | (3) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 487

Сэтгэгдэл:

чиний бичлэгүүдийг би чин сэтгэлээсээ мэдэрч уншихыг их хүсдэг ээ. тэгээд ч тэрүү чиний энэхүү бичлэг надад гайхамшигтай санагдлаа. ер нь ч тэгээд бусдаар хайрлуулахыг хүсдэггүй хайртай гэдэг үгэнд дургүй ганган хээнцэр чамин байхыг боддогүй охид гэж хаана байх вэ дээ. тэ? охид угаасаа л өөртөө хайртай гэснээс нь зугтаж өөрт нь хайргүй тоохгүй байгааруу зүтгэдэг нь их байдаг ш дээ. яагаад тэгдэг юм бол гэж би боддийн тэглээ ч уг нь өөртөө хайргүй хүнийг арагдаж байхаар өөртэй хайртай хүнээр арагдуулж явсан дээр ч юм шиг санагддаг гэтэл бас хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов гэдэг үг байдаг даа тэ хэ хэ хэ ямартай ч сайхан бичлэг сайхан лог аагий амжилт love struck
Бичсэн: Зочин хэзээ: 22:09, 2008-04-20 | Холбоос | |
he he adilhan yum bna gehdee bi degjin gangan huvtsaslahiig gol bolgodoggui  
Harin uneheer hund tatagdaad ireheeree zaigaa avchihdag aminch zantai 
zurh mini tsoojtoi tulhuur ni neg hund baigaa ter huniig harah geed l ter...he he
Бичсэн: Soyol хэзээ: 21:23, 2008-04-10 | Холбоос | |
Гутлын тал дээр санал нэгдэнэ шүү Гутлын хоббитой тэглээ гээд манай энд хэцүү юм аа дан тоос шорооо
Харин дэргэдүүр өнгөрөх хүмүүсийн харц тусад сонин санагддаг

өөрөө өөрийгөө надад тийм юм тохиолдвол би яаж хандах бол гэдгийг тааж мэдэх юм алгаа Бодож байснаасаа шал өөр байх нь олон байдаг болохоор л

мэдэхгүй юм аа өөртөө итгэлтэй баяртай нисэх шахаж явахад харин тэр харцнууд сайхан санагддаг юм шиг ээ
Бичсэн: uka хэзээ: 17:47, 2008-04-10 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)