2008-08-02,12:10

төрсөн өдөр гэжүү? төөрсөн өдөр гэжүү?

7-р сарын хамгийн сүүлчийн өдөр би энэ дэлхийд мэндэлж ээжийнхээ энгэрт тэврүүлж, элэг зүрхийг нь дэвтээх үр нь болж төрсөн юм гэнэ лээ. хүн болж төрөх ховорхон хувь заяа гэж хүмүүс ярьдаг. би ч тэгэж боддог байлаа. гэхдээ хүн болж төрнө гэдэг үнэхээр их хувь заяа юу аль эсвэл зүгээр л төөрөгдөл үү? мэдэхгүй юм даа. ямар ч байсан 100 хувь аз жаргал биш. угаасаа ч тэгээд аз жаргалтай өнгөрөөсөн мөч гэж байхаас аз жаргалтай амьдрал гэж үгүй гэдэгсэн биш билээ? хэ хэ тэгсэн хэрнээ амьдрал хатуу гэж бараг хүн бүр л хэлэх мөртлөө хэсэг зуурын тэр аз жаргалд нь бүгд хууртдаг нь хачин юм. энэ дэлхийгээс өөр газар амьдрал байдаг болов уу тэгээд тэнд энд байдаг шиг айдас хүйтэс байдаг болов уу? эсвэл үнэхээр их аз жаргал  хаа нэгтээ байдаг болуу? хүн үгүй болж хөрс шороон дор биеэ булуулаад харин оюун бодол нь хаачдаг болоо? асуулт асуулт дахиад л асуулт.амьдралын би энэнд нь л дуртай асуултаар дүүрэн болохоор.  гэхдээ бас би асуултаар дүүрэн байдагт нь дургүй ээ. нээрээ энэ дэлхийд төрсөн минь . . .,  . . . . ?

бичсэн: Aagiisaa төрөл: | (5) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 663

Сэтгэгдэл:

neeree torson odor yumuu toorson odor yumuu. bi torson odor gedeg bsan chin ene jil toorson odor bolchihson. yu hiij yavaan bee bi enchee gej bodogdson. bayartai uyd torson odor l bdag, gunigtai uyd toorson odor l bolchdiin bilee. amodralaa gej
Бичсэн: zulzaga (зочин) хэзээ: 10:20, 2009-02-18 | Холбоос | |
аз жаргал хүсье
Чи бид хоёр нэг өдөр төрсөн юм байна. Гэхдээ би одоо төрсөн өдрөө жилд хоёр удаа тэмдэглдэг болсон. Яагаад гэвэл нэг өдөр нь би нарт хорвоод мэндэлсэн харин өнгөө өдөр нь би үхлээс аврагдсан болхоор. party за тэгээд оройтсон ч гэсэн төрсөн өдрийн мэнд party
Бичсэн: хэн ч байж магадгүй (зочин) хэзээ: 21:36, 2008-10-15 | Холбоос | |
amidral uu?
сайхан ш дээ
Бичсэн: bbaasanjargal (зочин) хэзээ: 13:38, 2008-08-15 | Холбоос | |
Оройтсон ч гэсэн төрсөн өдрийн мэнд хүргэе. big grin Амьдрал сайхан шүү дээ big grin
Бичсэн: xvv хэзээ: 23:50, 2008-08-04 | Холбоос | |
энэ дэлхийд төрсөн минь учиртай гэжж... Дашбалбар агсны амьддаа бие биеэ хайрла хүмүүсээ гэдэг шүлэг шиг амьдрах сайхан шүү. би ингээд хадуураад байдаг юм аа. Төрсөн өдрийн мэнд хүргье. Surprised) party
Бичсэн: Org хэзээ: 13:42, 2008-08-04 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)